Энтертайнмент
ЖҮЖИГЧИН О.ГЭРЭЛСҮХ АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх өнөөдөр /2021.03.01/ Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.
33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн тэрээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхлэж байсан бөгөөд 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн юм. Түүнээс хойш тайз дэлгэцийн олон уран бүтээлүүдэд тоглосоноос дурьдвал С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжиг, У.Шекспир “Ромео Жульетта”, О.Нил “Тамын дурлал”, “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фо “Чөлөөт хос” жүжиг, Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжиг гээд 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма” УСК, “ТюТю” УСК, “Амьдралын нахиа” УСК, “Модон могой” УСК, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээж, театр урлаг судлаач, шүүмжлэгч, мэргэжил нэгт уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, үзэгч олны талархлыг хүлээж байсан.
Ийнхүү төрийн дээд шагналаар шагнагдсан жүжигчин О.Гэрэлсүхэд театрын хамт театрын урдирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.