Энтертайнмент
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙН БАРИЛГЫН АЖИЛ ИД ӨРНӨЖ БАЙНА
Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч соёлын бүтээн байгуулалтын барилгын ажил зохих дэглэмээ баримтлан өрнөж буйг хэлээд, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд цаашид соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал хандуулж, хамтран Ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Түүнчлэн соёлын өвийн үндэсний төвийн барилгыг 2021 оны гуравдугаар сард ашиглалтад оруулах аж.
Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас дурдвал “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг 2021 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа бол Байгалийн түүхийн музей, Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил ид өрнөж, Үндэсний их театрын газар чөлөөлөлт 85 хувьтай, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилгын ажлыг энэ ондоо эхлүүлэхээр төлөвлөөд буй.
Эх сурвалж: Соёлын яам
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.