Энтертайнмент
ДУУЧИН Д.БОЛДЫН “БАРИУ ЦАГААН” ХӨӨРӨГ ХАГАС ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд цахим хуудаснаа үнэтэй хоббигоо фенүүддээ сонирхууллаа. Тэрээр эр хүний чимэг болсон үнэтэй хөөрөгний цугуулгатай бөгөөд энэ удаад шүрэн толгойтой, алтан нуухтай, цагаан хаш хөөргөө даалинтай нь хамт “Бариу цагаан гэж хөөрөг дөө” хэмээн танилцууллаа. Түүний цасан цагаан хаш хөөрөгний зах зээлийн үнэлгээ нь хагас тэрбум төгрөгнийн үнэтэй, зүү ороож, загасан нуруулдаж оёсон хөөрөгний даалин нь 20 сая төгрөгний үнэтэй байдаг аж. Чамин хээцэр, дахин давтагдашгүй зүйл хэрэглэдэг Төрийн соёрхолтын хөөрөг, даалинг харсан хэн ч дуу алдаж биширмээр юм сонсогч фенүүд нь сэтгэгдлээ үлдээжээ.
Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байдаг. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэж үздэг. Монголчууд хашийг бөөр эмчлэх увидастай, айл гэрт аз жаргал авчирч, урт удаан хамтран амьдрахад тусладаг, яс хурдан бороолуулдаг гэж үздэг. Мөн гэнэтийн аюулаас зайлуулдаг гэх нь бий. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.