Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

З.МЭНДСАЙХАН: МАХНЫ КВОТЫГ БАЙХГҮЙ БОЛГОЁ ГЭЖ ЗОРЬЖ БАЙНА

Нийтэлсэн

-

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханыг “Сайд ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХАА-н салбар бол яах аргагүй Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл. Тэгэхээр Та энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна вэ. Мөн өмнөх явж ирсэн бодлогоос яг юуг нь үргэлжүүлнэ гэж бодож байна?

-Монгол Улсын хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг өнгөрсөн онд боловсруулж баталсан. Энэ нь Монгол Улс хөгжлийн ямар алсын хараатай байх вэ гэдгээ тодорхойлсон бодлогын сайн баримт бичиг болсон гэж боддог. Салбарт ирээд анзаарсан зүйл бол салбарын дунд ба урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй. Тийм учраас салбарын дунд хугацааны бодлого боловсруулахаас ажлаа эхэлсэн. Цаашдаа салбараа хааш нь хөгжүүлэх вэ гэдгийг гаргаж ирсэн. Уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын  солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн гол баганын нэг нь, хөдөө аж ахуйн салбар. Бодит байдал дээр хөдөө аж ахуйн салбар халамжийн салбар болчих вий гэсэн болгоомжлол төрөхөөр байна. Татаас нэрийн дор мал аж ахуй, газар тариаланг дэмжиж ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ зөв бодлого байсан байж болно. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд яваад байвал хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур байх тэр боломж улам холдоод дараагийн халамжийн салбар болоод хувирчих вий. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд тодорхой хэмжээнд татаасын бодлого байх ёстой ч тухайн бодлогыг хэрэгжүүлэх түвшинд оновчтой байх ёстой. Энэ нь хавтгайрах тийшээ явж байгааг өөрчилж,  суурь бодлогоо зөв тавихаас ажлаа эхлүүлээд явж байна.

-Хамгийн эхэнд ямар алхам хийх вэ?

-Эхний ээлжинд зорилттой байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарыг тулгуур салбар болгохын тулд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болох. Нөгөө талдаа экспортоо нэмэгдүүлэх. Монголын хөдөө аж ахуй, газар тарилаланг өрсөлдөх чадвартай олон улсын зах зээлд гаргах  боломжийг бий болгох ёстой. Үүнд төвлөрөн ажиллаж байна. Хүнсний гол найман төрлийн бүтээгдэхүүнээс гэхэд мах, төмс, гурил, ургамлын тосны гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй  экспортын чиг баримжаатайгаар гадаад зах зээлд гаргах боломжтой. Сүү, өндөг, ногоо, жимсний хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг тавина. Боловсруулах үйлдвэр буюу ноос ноолуур, арьс ширийг олон улсын зах зээлд гаргая гэхээр хөрш орны зах зээлийг давах шаардлага тулгарч байна. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, чанарыг ярих юм. Энэ зорилтыг эхний ээлжинд гол  бодлого болгож ажиллаж байна.

-Хөл хориотой холбоо­тойгоор хүнсний нөөцийн асуудал ид яригдаж байна. Яамнаас нөөц хангалттай бий гэж мэдэгдэж буй ч гурилын хувьд их хэмжээний нөөц байхгүй юм биш үү?

-Бүх нийтийн бэлэн байдал зарласан ковидын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний хангамж, нөөцийг хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиараа ч тэр Хүнсний аюулгүй байдлын зөвлөл болон 21 аймгийн төлөөлөлтэй хамтран  ажиллаж байна. Бэлэн байдлын үед хүнсний тал дээр  авах арга хэмжээний төлөвлөгөөг гурван шатлалтайгаар гаргасан. Хүнсний хэрэгцээний хоёр сарын нөөц байгаа гэж буй нь хоёр сар болоод дуусчих биш, хоёр сар тутам энэ нөөцөө бэлдээд явна. Цар тахлын үед Монгол Улс хүнсний хомсдолд орсонгүй. Үүний ард олон хүний хөдөлмөр зүтгэл байдгийг хэлэх, талархах ёстой. Харин энэ жил тариалан дээр дотоодын ургацаа тодорхой хэмжээгээр алдсан жил болсон.

-Энэ юунаас болов. Хөл хорионы үед гаднаас импортын гурил будаа орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсчих эрсдэл бий юү?

-Монгол Улс буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангадаг гэдэг ч жил болгон ургацаа тодорхой хэмжээгээр алдаж ирсэн байдаг. Атрын III аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангаж байсан зурвас үе бий.  Жилдээ дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний талбайд тарьдаг боловч ургац хураалт дээрээ алддаг. Энэ нь хөрс, бордоо, цаг уур, усжуулалт, үрийн чанар гэх мэт олон шалтгаанаас болдог. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодорхой хэмжээнд тариаланчдаа дэмжих нь зөв ч татаасыг аль болох багасгах, тариаланчдыг сангаар дамжуулан дэмжих бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж харсан.

-Тариаланчид дургүйцэхгүй юу?

-Бодит нөхцөл байдлаа зөв үнэ­лэх ёстой.  Цаашид тариа­ланч­дад сангаар дамжуулж урамшуулал олгох шаардлагагүй гэж үзэж байна. Дайралт, шүүмжлэлээс айгаад хөдөө аж ахуйн салбарыг унагамааргүй байна. Өнөөдөр яг үнэндээ бизнесийн байдалтай болчихож. Гурилын үйлдвэрт тушаасан буудайнд олгодог урамшууллын тогтолцоо өнөөдөр хэвээр байх уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Нөгөө талдаа сан маань тоног төхөрөөмжөө зардаг, бордоо нийлүүлдэг бизнесийн байгууллага болоод хувирчихсан байхад Засгийн газрын тусгай сангаас дэмжлэг хүртээд явдаг. Энэ нь өөрөө тариаланчидтайгаа зэрэгцээд явдаг болчихсон. Өөрчлөх ёстой. Хэрвээ тийм бол аж ахуйн тооцоотой үйлдвэр болгоё гэж байгаа. Аж ахуйн ажлаа хийж татвараа төлөөд яв гэсэн зарчмаар явахгүй бол байдал улам дордоно. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдрийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн активтай. Эргэлтийн хөрөнгө нь 30 орчим тэрбум төгрөг. Бусад нь хугацаа хэтэрсэн буюу найдваргүй зээл байна. Энэ тооноос харахад сангийн үйл ажиллагаа буруу явж байна гэдэг нь харагдана. Төр 350 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж өгч байгаагийн 300 орчим нь найдваргүй болчихож байгаа нь сангийн үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулна. Үүнийг өөрчлөх ёстой гэж харж байна.

-Атрын IV аяныг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?

-Атрын IV аяныг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Үүнийг дагасан хөдөө аж ахуйн тээвэр борлуулалтын ложистик сүлжээ, биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тусгасан. Ийм дөрвөн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Тариаланчид, ногоочдод тарих боломж нь байна, худалдан авагч нь байна. Хадгалах тээвэр ложистик агуулахын сүлжээ байхгүй. Саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстой. Бид бодлогын хүрээнд ногоо тарих боломжийг бүрдүүлж өгнө. Төрийн бодлогоор хүнсний ногооны агуулахын сүлжээг бий болгоё. Газар тариалангийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Булган аймаг, орон нутагт сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл жилийн дөрвөн улиралд дотоодын бүтээгдэхүүнээр хангах, импортын бүтээгдэхүүнээс хараат бус болно. Атрын IV аяны хүрээнд усалгаатай газар тариалан хөгжүүлье гэж төлөвлөсөн. Дархан, Сэлэнгэ, Орхоны сав газар, хөрсний бүтэц сайтай. Усжуулалттай газар тариалан хөгжүүлж, гурван сая хүний хэрэглээг бий болгоно. Гэтэл хөрсний доройтолд орж байна. Хөрсөндөө технологийн тордолгоо хийхгүй  болохоор ургацын хэмжээ багасдаг. Хөрсний үржил шим рүү анхаарсан бодлого зайлшгүй явуулах ёстой. Хавар болж тариалалт эхлэхээр үрийн буудайгүй боллоо гээд ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хүнсний ногоо, буудай, тариалалт үрнээсээ эхэлдэг. Үрний аж ахуйг дэмжиж, үр сортын шинэчлэл хийж байж бид хүссэн зорилтдоо хүрнэ. ОХУ-ын сайн чанарын буудайн нотлогдсон үрийг энд авчраад хөрсөндөө нутагшуулдагтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр ургац хураалтаа алддаг. Дарханы ургамал хамгааллын хүрээлэн дээрээ түшиглэн үрийн шинэчлэл хийснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангана. Эхний ээлжинд хүнсний аюулгүй байдлаа хангах ёстой. Хэн гэдэг хүний ямар бордоогоор хаана тарьсан нь мэдэгдэхгүй хадгалалтын хугацаа нь тодорхойгүй буудайн үрийг дотооддоо оруулж ирээд хэрэглэж байгаа. Энэ нь бидний сонголт байсан хэвээр байх уу цаашид гэдэг дээр бодох л ёстой.

-Цахим газар тариалан хөгжүүлнэ гэж Та хэлж байсан. Энэ ямар учиртай ойлголт юм бэ?

-Цаашид цахим хөдөө аж ахуйг салбартаа хэрэгжүүлье гэж байгаа. Нэгдүгээрт, бид Монгол Улсын хөдөө аж ахуйн зураглалыг цахимжууулна. Хөрс, үрийн шинэчлэлийг мэдээллийг нэг болгох ёстой. Таны тарьсан хүнсний ногоо ямар бордоо хэрэглэж ямар тээвэр ложистикээр дамжиж хэрэглэгчийн өмнө ирснийг тодорхой харуулдаг системийг эхэлж бий болгохыг зорьж байна.

-Бэлчээрийн малын махаа магтацгаагаад байдаг. Үнэн хэрэг дээрээ манай малын мах үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг уу?

-Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гарсангүй. Мал эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээснээр төрөөс мал сүргээ харьцангуй эрүүлжүүлж чадсан. Хоёр жилийн өмнө малын эрүүл мэндийн асуудал хүнд байсан. Хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эрүүл махны асуудал хөндөгддөг. Хаана бэлтгэсэн, ямар технологийн дагуу, аль үйлдвэрт бэлтгэсэн, хэзээ вакцинд хамрагдаж байсан гэдгийг хянах мөшгих системийг хийсэн. Гурван жилийн өмнө  Монголд байдаггүй цэцэгт мялзан өвчин гарсан. Импортлогдож орж ирсэн өвчин гэж үздэг. Үүнээс болоод Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг  гоц халдварт өвчинтэй бүс нутаг гэж зарласантай холбоотойгоор мал, махны экспортод хүндрэл үүссэн. Сүүлийн хоёр жилд Монгол Улс малаа эрүүлжүүлж чадлаа. Бид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас монгол малын махыг эрүүл гэдгээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг  хүргүүлсэн байгаа. Ялангуяа баруун бүс нутагт  өвчин гардаггүй, эрүүл бүс. Дундын бүс буюу хангайн бүс нутаг хяналтын бүс гэж байгаа. Зүүн бүсийг вакцинтай эрүүл бүс гэж үзэж байгаа. Эхний ээлжинд баруун бүсээ хүлээн зөвшөөрүүлээд махны экспортыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Дэлхийн зах зээл рүү мах экспортод гаргах ёстой. Ковидын нөхцөл байдлаас болж хуралдах асуудал хүлээлтийн байдалтай байна. Эрүүл бүс гээд зарлачихаар импортлогч орон ковидын үе гээд гүн хөлдөөсөн махыг хүлээж авахгүй байгаатай холбоотойгоор махны салбарынхан импортлогч орны хараат байгаа. Экспортод гаргахын тулд дулааны технологи буюу 80 градусын халуун усанд ариутгал хийж хагас боловсруулж гаргах замаар явж байна. Хөрш орнуудтайгаа бид ярилцаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээс урьтаад эрүүл бүс гэдгийг хүлээн зөвшөөрөөч гэсэн утгатай яриа хэлэлцээ. БНХАУ-ын хувьд хоёр орны протокол бий. Үүн дээр Хятадын Хорио цээр, хяналт шалгалтын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжээс авсан эрхийг протоколоор баталгаажуулсан. Тиймээс Хятадын Гаалийн байгууллага аттестачлал хийж эрх өгдөгтэй холбоотойгоор энэ шалгалтад тэнцээгүй аж ахуйн нэгжүүд экспортод гарах эрхгүй болж үлдээд байна. Бидний бодлого бол протоколд тавьсан энэ бодлогыг өөрчлүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа.

-Хойд хөрш рүү маш бага хэмжээтэйгээр мах экспортолдог. Нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу?

-Хойд хөрш мах авах сонирхол багатай дээрээ импортын татварыг 60 хувиар тогтоочихдог. Хятад 45 хувь хүртэл гэж тогтоодог. Хоёр хөрш  татварын бодлогоор  барьж байна. Хятадын нутгаар малын гаралтай түүхий эдийг дамнуулан тээвэрлүүлэхийг хориглосон. Бид малаа эрүүл болгох, хөршийг давсан зах зээл рүү гарах гарцаа хийх ёстой. БНХАУ-тай Хорио цээрийн хяналтын байгууллагын асуудлаа тохиролцож шийдвэрлэх ёстой. Манайд Мэргэжлийн хяналтын газар нь аж ахуйн нэгжүүдэд аттестачлал хийх эрхтэй. Хоёр улс ижил төстэй байгууллагынхаа гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг болгооч гэж сая БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад хүсэлтээ тавьсан. Би салбарын сайдын хувьд аж ахуйн нэгжүүдийн боломжийг нээхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ойрын жилүүдэд ямар бодлого баримтлах вэ?

-Газар тариалантайгаа уялдуулж хөгжүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс гэж зарласан учраас эрчимжсэн аж ахуйг энэ бүс нутагтаа хөгжүүлнэ. Эндээс уламжлалт буюу бэлчээрийн малыг гаргахаар болсон. Тариланчид хэлдэг, бэлчээрийн мал байснаар тариалалтад 20 хувийн хорогдол гардаг гэж. Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж орших боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйтай зэрэгцүүлж газар тариаланг хөгжүүлнэ. Бэлчээрийн мал аж ахуй дээр сүргийн бүтцийг өөрчлөх, шинэчлэх асуудал бий. Нийт малын 1 хувь ч хүрэхгүй байгаа учраас бодлого болгож өндөр үр ашигтай үүлдэр, сүргийн бүтцэд анхаарах юм. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлнэ. Хийх хөшүүрэг нь мал аж ахуйгаас гарч буй бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Монголын хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гаргах ёстой. Малчин хүн гэртээ сууж байгаад энэ биржээрээ дамжуулан зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ зарж чаддаг системийг бүрдүүлэх ёстой. Ирэх дөрвөн жил хөдөө аж ахуйн худалдааны систем буюу биржийн шинэчлэлийг шинэ шатанд гаргана. Малаас гарч буй эцсийн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд ороод эхэлчихвэл малчид сүргийн бүтэцдээ анхаараад эхэлнэ. Дагаад малчид хоршооллын системийг бий болгож эхэлнэ. Үүнийг дагаад татаасын бус урамшууллын систем хэрэгжүүлнэ. Малчид, тариаланчид улирлын шинжтэй орлоготой. Хэрвээ биржийн систем оновчтой болох аваас ирээдүйд зарах түүхий эдээ өнөөдөр ч арилжина. Малчид маань мал маллах монгол ухааныг тээсэн өмчийн эзэн буюу хөрөнгийн эзэд. Малчид малынхаа араас явах биш урд нь явдаг байх ёстой. Энэ өөрчлөлтийг бодлогоор хийх хэрэгтэй. Хөрөнгийн эзэнд хөрөнгийн менежмэнтийг нь ойртуулчихвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Биржийг дагаад тээвэр ложистик явна. Мөн түүхий эдийг боловсруулах хэрэгтэй болно. Дархан, Ховдын арьс ширний боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дарханы боловсруулах үйлдвэр 10 сая арьс боловсруулах хүчин чадалтай. Ховдод арьс шир, ноос ноолуур боловсруулъя гэсэн хоёр томоохон  үйлдвэр баригдаж байна. Биокомбинатад шинэчлэл хийснээр шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа дотооддоо бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бүрдэнэ.

-Сүүний урамшуулал гэж ярьдаг ч олготлоо уддаг. Харин өнөөдөр бодит ажил хэрэг болж, тэрбум орчим төгрөгийн урамшуулал фермерүүдэд олголоо. Энэ нь импортын сүүг хумих бодлого уу?

-Энэ онд Засгийн газрын 130 дугаар тогтоолоор  Сүүний урамшуулал  олгох журмыг баталсан.  Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969.972.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.

-Махны квот гээд үргэлж хэл, үг дагуулдаг нэг асуудал бий. Та квотын эрхийг МҮХАҮТ  руу өгнө гэж хэлсэн. Энэ хэзээ шийдэгдэх вэ?

-Тийм ээ, мэргэжлийн холбоод руу өгнө. Махны экспорттой холбоотойгоор зөвшөөрөл олгодог таван ч газрыг  нэгтгэж, нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Таван газраас зөвшөөрөл авах гэж олон хоног зарцуулдгийг больё, нэг дороос авдаг байх ёстой. Махны квотыг байхгүй болгоё гэж зорьж байна. Бог мал дээр квотгүй олгодог болгох, экспортод гаргадаг аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлье. Яам махны квот олгодог тогтолцооноос татгалзана. Энэ бодлогын хүрээнд МҮХАҮТ руу шилжүүлэх тухай ярьсан юм.

-Малын хөлийн татварын хууль батлагдсан. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Хууль батлагдсан. Малчид болон орон нутагт маш хэрэгтэй хууль. Тухайн газар нутгийн цөлжилт, бэлчээрийн даацтайгаар холбоотойгоор ИТХ-аас татвараа батална. Татвараас бүрдсэн сангаар орон нутагтаа анхаарах, менежмэнт сайжруулалтаа шийдээд явах боломжийг хуулиар тусгайлан олгосон.

-Өмнөд хөршид 30 мянган хонь хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг ахалсан билүү?

-Тэгсэн. Ерөнхийлөгч өмнөд хөршид айлчлахдаа Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган хонь бэлэглэсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур хандивын хонийг бүрэн хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн 30 мянган хонинд  Хятадын талаас шинжилгээ авахад бүгд эрүүл гэсэн дүгнэлийг авч, монгол малын мах өвчингүй гэсэн том мессэжийг өмнөд хөршдөө өгч чадлаа. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Монголын улаанбуудайн гурилыг экспортлох асуудал шийдэгдсэн нь гурил үйлдвэрлэгч нарт хүчин чадлаа өсгөх, тариаланчдад тариалалтаа нэмэгдүүлэх маш том боломж гарч, зах зээлийн тэлэлт үүсгэх боломж бүрдсэн.

-Ингэхэд танай яамны шилэн данс хөтлөлтийн талаар шүүмж яваад байсан. Шилэн дансаа хэр  хөтөлж байна?

-Шилэн данс хөтлөлгүй яахав. Хөдөө аж ахуйн салбарыг хэнд ч нээлттэй салбар болгох бодлого Засгийн газар барьж байгаа. Салбарын үйл ажиллагааг ил тод, цахимжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр5 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд5 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент6 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм6 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм6 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм7 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм7 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим