Эдийн засаг
ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ХҮҮХДИЙН МӨНГӨ БУУРЧ, ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй. Иймд хүүхдүүд долдугаар сарын 1-нээс сар бүр хорин мянган төгрөгийг дансандаа хүлээж авдаг болно.
АХБ-ны судалгаагаар Засгийн газраас цар тахлын үед өрхүүдэд зориулан нийгмийн хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол 2018 онд 28.4 хувь байсан ядуурлын түвшин 36.7 хувьд хүрэх байсныг харуулсан юм. Тус судалгаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үр нөлөөтэй арга гэж дүгнэжээ. Энэ тэтгэмж дангаараа ядуурлыг 24.9 хувь болгон, цар тахлаас хамаарсан ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлсөн байна.
Өнгөрсөн арван хоёрдугаар сард Засгийн газраас иргэд, өрхүүд, ААН-үүдийг дэмжих зорилгоор цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг мөн долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн. Ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлсөн. 120 метр кв талбайтай айл зөрүү болох 20 м кв-ын үнээ өөрсдөө төлж байна.
Энэ шийдвэрийн дагуу манай улсын 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр төлж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн хуулийг 2017 онд баталсан юм. Энэ хууль энэ оны эхнээс хэрэгжих байв. Гэвч цар тахлын улмаас бий болсон ажилгүйдэл, ААН-үүдийн орлогын бууралтыг харгалзан хуулийн хугацааг мөн л долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Монголын үйлдвэрчний эвлэл хугацааг дахин хойшлуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1 болгох саналаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тавьсан. Энэ дагуу байгуулагдсан ажлын хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлбэл гарч болох бэрхшээлийг судалж байгаа юм. Тэд саналааэнэ сарын 5-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд тайлагнах үүрэгтэй. Тэгэхээр одоо бидний төлж буй 10.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, эсэх эцсийн шийдвэрийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын ахалсан ажлын хэсэг шийднэ.
Ажлын хэсгийн гишүүд:
- ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал,
- ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт,
- Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг,
- Сангийн яамны Төсвийн зарлагын хэлстийн дарга Д.Санжаадорж,
- МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Амгалан, зөвлөх Ж.Юндэндорж,
- МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл
Нийгмийн даатгалын сан, тэр дундаа Тэтгэврийн даатгалын сан олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсээр байна. Иймд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан үед буюу 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх хуулийг баталсан юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав