Энтертайнмент
3, 4 дүгээр сард 128 бөхийн барилдаан зохион байгуулахгүй
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сарын 14-нд Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулахаар зарласан байсан.
Гэвч УОК-иос гаргасан Хорио цээрийн үеийн түр журамд зааснаар, мөн БТСУХорооноос 128, 256 бөхийн барилдааныг энэ 3, 4 дүгээр сард зохион байгуулах боломжгүй гэсэн мэдээлэл өгсөн тул МҮБХ-ноос хорио цээрийн үеийн түр журмын дагуу 8-10 бөх оролцох цуврал барилдааныг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж мэдэгдлээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.