Энтертайнмент
COVID-19-ийн нөхцөл байдлын улмаас уран бүтээлчид тоглолтуудаа цуцалж эхэлжээ
“Анна каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.
Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан.
Тэгвэл 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ.
Их наяд эвент холл-д болох “Мотив” хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.