Эдийн засаг
ИРЭХ ТАВАН ЖИЛД ЭТТ КОМПАНИ 32 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАНА ГЭВ

“Эрдэнэс-Тавантолгой” компаниас мэдээлэл хийлээ. /2021.03.10/
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллийн эхэнд өнөөдөр бол түүхэн өдөр тохиож байна гэж хувьдаа дүгнэж байна гэсэн юм. Тэрбээр “Эрдэнэс-Тавантолгой” компани 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “А6-20” гэсэн бизнес төлөвлөгөөг холбогдох яамд болон төрийн байгууллагууд, ТУЗ-аараа хэлэлцүүллээ. Удаан хугацаанд хэлэлцлээ. Дөрөв орчим сарын хугацаанд нэлээн сайн нягталсны эцэст “А6-20” бизнес төлөвлөгөөгөө батлуулж чадсан. Өнөөдөр тогтоол нь баталгаажаад энэ өдрөөс хэрэгжээд явах юм.
Компани 2017-2020 оны хооронд хэрэгжих бизнес төлөвлөгөөг өнгөрсөн жилүүдэд мөрдөж ажилласан. Энэ бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн бөгөөд тэдгээрээс 6 гол заалтыг амжилт гэж үзэж, цаашид амжилтаа ахиулахаар томоохон зорилтуудыг тавьснаа товчхоон танилцуулъя гэсэн юм.
Бизнес төлөвлөгөөний нэршлийн тухайд А6 гэдэг бол 2017-2020 оны хооронд хэрэгжүүлсэн амжилт буюу дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөний урьдач нөхцлийг тодотгож буй аж. 20 гэдэг бол 20 том зорилт бийг тодотгожээ.
Ирэх таван жилийн хугацаанд компани 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүд, охин компаниудаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлж явна. Ирэх таван жил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тэрдундаа үндэсний их бүтээн байгуулалт, барилгын ажлууд явагдах жил байна. Үүнийг бид үсрэнгүй хөгжлийн үе шат гэж үзэж байгаа гэлээ.
Мөн 20/50 гээд компанийн урт хугацааны стратеги төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөө өсөлт, хөгжлийн үе гэж томьёологдож байгаа.
Компани таван жилийн хугацаанд 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана. Компанийн үнэлгээ өнөөдөр 13.4 их наяд байгаа. Энэ гэхдээ бизнесийн үнэлгээ биш. Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд 15 тэрбум ширхэг хувьцааны, нэгж хувьцааны үнийг 933 төгрөг гэдгээр тооцож гаргасан үнэлгээ.
Тэгвэл компани таван жилийн дараа гэхэд 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болж хөгжих юм.
20 төслийн хүрээнд 5500 ажлын байр бий болгоно. Өнгөрсөн хугацаанд, 2018 оны наймдугаар сарын 26-нд нүүрсний нөөцийг Тавантолгойн ордын хувьд анх удаа нэгдсэн тооцооллоор батлуулсан.
Компанийн үнэ цэнийг шийдвэрээр биш бизнесийн агуулгаар тогтоосон. Нэгж хувьцааны үнэ 933 төгрөг биш 1041 төгрөг гэж тогтоосон. Алдагдалгүй, өргүй болгож ашигтай ажиллуулсан.
1072 хувьцааг анх удаа улстөрийн зорилгогүйгээр, бизнесийн агуулгаар нь амилуулж, иргэдэд, төрд ногдол ашиг олгосон.
Төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын төслүүдээ өөрийн орлого, хөрөнгөөрөө санхүүжүүлж, үйл ажиллагаануудыг нь эхлүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулахтай холбоотой “Тавантолгой түлш” компанийг санхүүжүүлж ажиллаж байна. Ажилчдын цалин хөлс нэмэгдсэн, ажиллах орчин сайжирсан зэрэг олон амжилтууд байна.
Ирэх жилүүдэд компанийн зүгээс хамаарч ажиллах 8 төсөл бий. Хамтарч ажиллах, дэмжиж ажиллах төслүүдийг нийлүүлж тооцохоор нийт 20 төсөл, хөтөлбөр байна.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн ДЦС гэсэн гурван төсөл компани болж, албан ёсоор хэрэгжиж байна.
2021-2022 он бол компанийн бүсээ чангалж, бүх үйл ажиллагаагаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу чиглүүлэх хоёр жил байх юм. Тиймээс үзүүлэлтүүдийн тооцооллоо 2023 оноос эхлэн танилцуулж байна.
2023 онд бид 7 их наяд төгрөгийн, 2024 онд 9.1 их наяд төгрөгийн, 2025 онд 10 их наяд төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой ажиллана гэхчлэн мэдээлэл өглөө:

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр24 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ