Энтертайнмент
АМЕРИКИЙН АЛДАРТ “НАЙЗУУД” ЦУВРАЛЫН НЭГ АНГИТ КИНОГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ
Анх 1994 онд дэлгэцнээ гарсан хэдий ч одоог хүртэл үзэгчдийг байлдан дагуулж байгаа. Шилдэг ситком цуврал гэгддэг “ Найзууд” цувралын 25 жилийн дараах амьдралыг харуулсан нэг ангит бүрэн хэмжээний киног хийхээр болжээ. Алдарт цувралын 25 жилийн ойг тохиолдуулан HBO MAX компаниас нэг ангит киноны зураг авалт эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна. HBO MAХ-ийн мэдээлснээр гол дүрийн зургаан жүжигчид бүгд үзэгчидтэйгээ уулзана. Киноны зураг авалтыг Калифорни дахь “Warner Bros” студид авна гэжээ. Гол дүрийн зургаан жүжигчид тус бүр 2.5 сая ам.долларын хөлсөөр ажиллах тухай Variety мэдэгдээд байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.