Энтертайнмент
МОНГОЛЫН АНХНЫ ИНСТАГРАМ СЭТГҮҮЛ АНХНЫ ДУГААРАА ГАРГАЛАА
Дэлхийн 20 гаруй брэндийг төвлөрүүлсэн анхны тансаг зэрэглэлийн онлайн дэлгүүр Stylee.mn-ий дэргэдэх “ Stylee Mongolia” нь Монголын анхны инстаграм сэтгүүл болж хавар зуны дугаараа гаргалаа. Тус сэтгүүлд хувцас загвар, интерьер дизайн, хөгжим, технологийн чиг хандлага, нийтлэл, ярилцлагууд гээд олон төрлийн мэдээлэл инстаграм хуудсанд байрлах юм. “Stylee Mongolia” нь инстаграмын 12 цонх бүхий интерактив контент бөгөөд цонх бүр дээр дарж арын хуудсуудыг гүйлгэж үзэх зориулалттай. Энэхүү платформоор зочдын видео ярилцлагыг үзэж, мэдээлэл уншингаа хөгжим сонсох боломжтой шинэлэг функцтэй сэтгүүл. Мөн тансаг зэрэглэлийн брэндүүдийн лүүкүүдийг харахаас гадна Stylee.mn-ээс шууд захиалж, худалдан авах боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.