Эдийн засаг
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР 38,3 ХУВИАР ӨСЛӨӨ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.2 тэрбум төгрөг буюу 38.3 хувиар өсжээ. Үүнд:
- Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696.2 тэрбум төгрөг буюу 49.1 хувиар
- Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 125.4 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 21.3 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 70.6 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 2.6 их наяд төгрөг буюу 92.1 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлжээ.
Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 57.6 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 35.9 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 5.2 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1.3 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэллээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна