Энтертайнмент
ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Аваргуудын зөвлөл болох аваргуудтай уулзлаа. Уулзалтад Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож, Монгол Үндэсний өв соёл болох үндэсний бөхийнхөө талаар санал солилцсон юм.
МҮБХ хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж 2021 оны гуравдугаар сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт Аваргуудын зөвлөл болон Монгол Улсын аварга цолтой бөхчүүдтэй хийх уулзалтыг мөн товлолоо.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.