Эдийн засаг
ИХ НАЯДЫН ШУУРГАНД ИРГЭД НЭРВЭГДЭЖ ГҮЙЦЛЭЭ
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газар өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж үзэж байна. Мөн Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэж байгаагаа илэрхийллээ. Бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, үр дүн, хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар зарцуулсан хэрнээ үр дүн нь төдийлөн сайн байж чадсангүй. Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн сард зарласан. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн гишүүд үзэж байгаа аж.
Учир нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хэрэгжүүлнэ. Улсын төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр шийднэ гэж тухайн үеийн Сангийн сайд тайлбарлаж, 5.1 их наяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар зарцуулсан хэрнээ үр дүн нь төдийлөн сайн байж чадсангүй. Ковидыг хүн амын дунд хяналтгүй алдсан, вакцинаа ч захиалаагүй, худалдан авах төсвөө шийдвэрлээгүй байсан нь ил болсон. Гэтэл халдвар өдөрт зуу зуугаар нэмэгдэж орон нутагт халдвар алдах эрсдэл бодитоор нүүрлэсэн гэж үзэж байгаа аж. Зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга
АН-ын бүлэг “Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь орох эрсдэл бий болоод байна. Үүнээс харахад хэдэн өрх ямар орлогоор амь зууж байгааг тодорхойлж болно. Хэдийгээр хүүхдийн мөнгө гэх мэт зарим зөв бодлого байгаа ч 350 мянган өрх хүүхэдгүй байгаа нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Өдөр тутам орлого олж амьдардаг 180 мянган өрх орлогогүй болсон. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байна” гэж үзэж байгаа юм байна.
Мөн гадаадын зарим орон, олон улсын байгууллагуудаас 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулжээ. Нэмээд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн дарамт учруулсан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ. Энэ мэт зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг бүлгээс ажлын хэсэг байгуулан дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллахаар болсон гэв.
#МонголынМэдээСонин #Асуудал
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна