Эдийн засаг
ШҮҮХЭЭС “АЛТАЙН ХҮДЭР”-ИЙН БАЙГАЛЬД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ 10.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ГЭЖ ҮЗЖЭЭ
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байх “Таян” нуурын ордоос төмрийн хүдэр олборлож, БНХАУ-д нийлүүлдэг “Алтайн хүдэр” ХХК-ийг байгаль орчинд учруулсан 10.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрийг гаргажээ.
Тус компанийн үйл ажиллагаанаас үүдэж, хэдэн жилийн турш байгаль орчин ноцтой хохирол учирч хүн, мал, амьтан, ургамал сүйдэх болсон байна. Түүнчлэн олборлосон төмрийн хүдрээ хүнд даацын авто машинаар шороон замаар тээвэрлэдэг нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт экологийн хохирол учруулдаг байжээ.
“Алтайн хүдэр” ХХК-д холбогдох дээрх хэргийн нэхэмжлэлийг “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагаас гаргасан бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт заргаа авч чадсан байна. “Алтайн хүдэр” компани нь Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд, тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхныг дарамталж, тэрхүү үйлдэлд нь “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ны хамт олон хууль, эрх зүйн туслалцаа үзүүлдэг байсан аж.
Тэгвэл шүүхээс “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Алтайн хүдэр” ХХК-иас байгаль орчинд учруулсан хохиролд 10.8 тэрбум төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 54 сая төгрөг гаргуулах шийдвэрийг гаргасан байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна