Connect with us

Сонин хачин

АЛЕКСАНДР ПОПОВ: МОНГОЛ БИАТЛОНЧДЫН ЗОРИЛГО БОЛ ОЛИМП

Нийтэлсэн

-

Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Александр Попов ОХУ-ын NEWS.ru цахим сэтгүүлд ярилцлага өгчээ. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Аяны гал тогоо, гэртээ харилгүй 1 жил буюу монголчууд хэрхэн биатлон сурч байна вэ?

Сэтгүүлч Александр Круглов

Дасгалжуулагч Александр Попов нүүдэлчин, анчдыг яаж мэргэжлийн тамирчин болгож байгаа талаараа ярилаа. Саяхан л монгол биатлончид гэхээр этгээд хачин санагдаж байсан бол тэд бага багаар ур чадвараа сайжруулсаар, амжилтад хүрч, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч чаддаг болжээ. Олимпын наадамд оролцох нь ч нэг их удахгүй шинжтэй. Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОХУ, Беларусьт алдартай мэргэжилтэн, олимпын аварга Александр Попов бидэнд ярилцлага өгч, яагаад Монголын багийг дасгалжуулах болсон, монголчууд яаж бэлтгэл хийдэг, европ тамирчдаас юугаараа илүү талаар ярьсан юм.

Бидний зорилго – Олимпын наадам

-Монголын шигшээ багт яагаад ажиллах болов?

-Жил хагасын өмнө Минскт болсон Зуны биатлоны дэлхийн аваргын үеэр Монголын багтай анх таарсан. Монголын багийн менежер итали эртэй би нөхөрлөөд олон жил болж байна. Тэр надаас багт нь буудлагын бэлтгэл хийхэд туслахыг хүссэн юм. Дөнгөж байгуулагдсан залуухан баг байлаа. Буудлагын дасгалжуулагч байхгүй. Удалгүй Италид хийж байгаа цугларалт, бэлтгэлдээ намайг урьлаа. 2 хүү, 2 охин гэсэн дөрвөн л тамирчинтай юм. Тэдэнтэй танилцахад их сонирхолтой байсан. Ингээд есдүгээр сарын эхээр буудлагын бэлтгэлдээ орлоо. Зун нь тэд бэлтгэл бараг хийгээгүй, буудлага нь анхан шатны түвшинд байгаа нь мэдэгдэж байв. Цаг агаар сайхан байсны ачаар бид алдсанаа нөхөж, суурь бэлтгэлээ хийж амжсан. Сарын дараа Монголын биатлоны холбооноос нэг улирал ажиллаач гэсэн санал ирсэн. Залуу, сонирхолтой хүүхдүүдтэй ажиллах сайхан байсан болохоор би зөвшөөрсөн юм. Ингээд би нэг улирал биш одоо болтол монголчуудтай хамтран ажиллаж байна.

-Та бүхний өмнө ямар зорилго тавьсан бэ?

-Бэлтгэлээ базааж, Олимпын наадамд оролцох. Гэхдээ манай багийнхан маш залуу тул ойрын олимпод оролцох боломж байхгүй. COVID-19 цар тахлын улмаас хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн, бид бэлтгэлдээ их оройтож орлоо. Үүнийг холбооноос сайн ойлгож байгаа. Холбооноос ирээдүйгээ харсан бодлого явуулж, цаашдаа олон улсын тавцанд өрсөлдөх сайн баг бэлтгэхийг зорьж байна.

-Монгол биатлончдын амжилтаас дурдвал?

-Өнгөрсөн жил Лозаннад болсон өсвөрийн олимпын наадамд Энхсайхан Энхбат хувийн дүнгээр 12 дугаар байрт шалгарсан. Энхбаяр Ариунтунгалаг насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд эрхээ авч оролцлоо. Монгол биатлонч анх удаа ДАШТ-д оролцсон нь маш том амжилт юм. Харин энэ жил цар тахлаар маш олон тэмцээн цуцлагдлаа. Энхбат ч гэсэн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад орох эрх авсан. Гэхдээ бид олон шалтгааны улмаас тэр ДАШТ-д оролцохгүйгээр шийдсэн. Монголын биатлоны шигшээ 2020 онд Спортын яамнаас Үндэсний шигшээ баг гэсэн албан ёсны статустай болсон. Өмнө нь холбоо л залуучуудаа өөрийн хүчээр бэлтгэдэг байсан бол одоо бид улсаас тусламж, дэмжлэг авч чадах болсон.

-Танай залуус биатлонд орохоосоо өмнө ямар спортоор хичээллэж байсан бэ? Спортоос гадна ажил хийдэг үү, эсвэл оюутан уу?

-Нэг охин энэ жил Биеийн тамирын дээд сургууль төгсөнө. Энхбат ахлах ангиа дүүргээд дээд сургуульд элсэх юм. Манай тамирчид бүгд гүйлтийн цанаар хичээллэж байсан. Энэ жил бид олон улсын тэмцээнд орохоор таван тамирчин авч явлаа. 2 залуу, 3 охин. Өнгөрсөн жилийн багаас хоёр тамирчин үлдэж, гурван шинэ залуу орж ирсэн. Наймдугаар сард бид бэлтгэлдээ хоцорч орсон ч гэсэн тэмцээн уралдаанд муугүй оролцлоо. Залуусын ур чадвар сайжирч байгаа нь илт харагдаж байгаа. Наймдугаар сараас 3-р сар хүртэлх хугацаанд тэдний буудлага маш сайжирсан.

-Дасгалжуулагчийн багт танд хэн тусладаг вэ? Ямар хэлээр ойлголцож байна вэ?

-Өнгөрсөн жил харилцахад хүндрэл байсан. Миний насны нэг багш байсан нь биатлоны мэргэжлийн хүн биш ч орос хэлээр бага зэрэг ярьдаг байлаа. Харин энэ жил орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг эмэгтэй менежертэй болсноор ажил их хөнгөрлөө. Тэр эмэгтэй спортын байгууллага, багуудтай өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Бас гүйлтийн цана, бөхөөр хичээллэж байсан 24 настай залуу туслагчаар ирсэн. Тэр цана бэлтгэхээс эхлээд дасгалжуулагчийн ажилд туршалага хуримтлуулж, сурч байна. Их хичээнгүй залуу. Манай баг найман хүнтэй: 2 дасгалжуулагч, менежер, 5 тамирчинтай.

-Цар тахлын үед танай баг Европт байнга байлаа. Хаана байрлаж байв?

-Монгол улс Хятадын дараа шууд хилээ хаасан. Одоо ч гэсэн тусгай үүргийн онгоцоор л гадаад ертөнцтэй холбоотой байгаа. Европ, Сөүл, Истанбулд л нислэг үйлдэж байна. Тавдугаар сарын 1-нээс хилээ нээнэ гэж байгаа ч цар тахлын тэр үеийн байдлаас шалтгаална. Манай тамирчид долоодугаар сарын 27-нд Франкфуртын нислэгээр ирж, маргааш нь бид Минскт очсон байсан. 11 дүгээр сарын 17 хүртэл Раубичи спорт төвд бэлтгэл хийсэн. Визний асуудал гарсан ч бид Беларусьт тайван бэлтгэл хийж чадсан. Цаг агаар ч сайхан байлаа. Виз саатсан тул Скандинав явах төлөвлөгөөгөө цуцалж, Австрийн Обертиллиахд байрласан. Цас ихтэй, буудлагын том талбайтай тул бэлтгэл хийх сайхан нөхцөл бүрдсэн. Нэгдүгээр сарын эхээс тэмцээнд орж эхэлсэн. Германд IBU цомын тэмцээнд оролцоод Польшид Европын АШТ-д оролцсон. Обертиллиахд буцаж ирээд идэрчүүдийн ДАШТ, IBU цомын финалын шатанд оролцлоо. Ингээд баг маань Франкфуртаас гэртээ харьсан.

-Та Монголд очиж байсан уу?

-Цар тахал саад болоогүй бол Монголд очих төлөвлөгөөтэй байсан. Энэ жил дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд очиж, тамирчдынхаа бэлтгэлийн нөхцөлтэй танилцах гэж байгаа. Харамсалтай нь тэнд Орос, Беларусь шиг бэлтгэл хийх газар байхгүй. Буудлагын тиртэй, машингүй зам дээр дугуйт цанаар л гулгах боломжтой. Тамирчид хээр талд буудлага хийдэг гэж хэлэхэд болно. Гэхдээ гүйлтийн цана, биатлонд зориулсан цомхон спорт бааз, жижигхэн усан сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Төсөл нь батлагдсан гэсэн.

-Монгол тамирчдын онцлогийг дурдвал?

-Монголчууд тэсвэртэй, шударга. Багаасаа л ахмад настныг хүндлэн дэээдлдэг уламжлалд суралцсан. Аян замын хүнд хэцүүг хөнгөхөн даван туулдаг. Өнгөрсөн улиралд тэд гэрээсээ тавдугаар сард гараад дараа жилийнх нь гуравдугаар сард л харьцгаасан. Бүгд нэг байранд амьдарна, энэ хооронд баг дотор нэг ч хэрүүл маргаан гараагүй. Маш эвсэг хамт олон. Нэг нэгэндээ туслаж, гэрээ санаж уйлах хүн ч байгаагүй. Тамирчид маань ингэж ажиллах хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгосон. Хөвгүүд охиддоо, охид нь хөвгүүддээ туслана. Энэ бол тэдний онцлог. Арав, 14 хоног л цугларалтад гардаг гадаад тамирчидтай харьцуулахад монголчууд илүү тэсвэр, тэвчээртэй. Европ тамирчид манай тамирчид шиг нөхцлийг даван туулж чадахгүй.

-Тамирчдын хобби, сонирхол нь юу вэ? Тэдэнтэй харилцахад хялбар байсан уу?

-Манай менежер хэл сайтай болохоор хүндрэл гараагүй. Бид англи, бага зэрэг орос хэл дээр ярилцдаг. Би герман хэлэндээ сайн ч англидаа тааруу. Гэхдээ мэргэжлийн үг хэллэгээ бүгд ойлгодог. Илүү нарийн тактик, төлөвлөгөөг менежер орчуулж өгнө. Нэг залуу тогоочийн сургууль төгссөн тул хоол сайн хийдэг. Цар тахал гээд ресторан ажиллахгүй тул манайхан өөрсдөө хоолоо хийж иддэг байлаа. Тогооч залуу маань ёстой л онгод нь орсон мэт хоол хийнэ шүү дээ. Охид ч бас хоол хийхдээ сайн. Энэ бол тэдний хобби гээд хэлчихэд бараг болно.

-Ямар хоол хийдэг байв?

-Ихэнхдээ монгол хоол. Манай банштай ижил хоол ч байлаа. Гэхдээ монгол үндэсний хоол манай биатлон хэмээх спортын төрөлд огт зохицохгүй нь харагдсан. Монголчууд маш их мах, талх (өөрсдөө гурилаар хийдэг) идэх юм. Ингэхээр байнга мах, гурил идэж байна гэсэн үг. Энэ нь биатлонд тохирдоггүй. Дан махаар энэ спортод амжилт олохгүй. Эхний үед тэд өдөрт гурван удаа мах идэж байлаа. Гэхдээ тамирчин хүн олон янын хоол идэх ёстой. Энэ бүхнийг тайлбарлаж өгсөн. Удалгүй тамирчид маань ямар хоол идэх хэрэгтэйгээ сайн ойлгосон. Загас маш ашигтай ч загасанд дургүй хүн байсаар байлаа. Амьдралын хэв маягаар монголчуудын хоолны дэглэм тогтсон гэдгийг би ойлгож байгаа. Тэд чинь нүүдэлчин малчин, анчин хүмүүс. Өвөл нь -40, зун нь +40 хэмтэй, эрс тэс уур амьсгалтай. Өвөл дан ногоо идээд байвал Монголд онд эсэн мэнд орж чадахгүй. Калори ихтэй хүнс шаардлагатай. Тэр нь мах болж таарч байгаа юм. Мал аж ахуй эрхэлдэг болохоор хүйтний улиралд үхэр, хонь, адууны мах иддэг юм билээ.

-Та ОХУ-ын Биатлоны холбооны тэргүүн Виктор Майгуровтой хамтран ажиллах талаар ярилцав уу?

-Мэдээж ярилцсан. Энэ улирлын эхээр бид ОХУ-д бэлтгэл хийж, тэмцээнд орохоор төлөвлөж байсан юм. IBU-гийн олон тэмцээн цулагдсан тул ОХУ-ын Ханты-Мансийск, Тюменьд тэмцээнд орох гэж байлаа. Виктор Майгуров халуун дотно хүлээн авахаа амлаж, бүх талын тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн ч тэр үед ОХУ-д цар тахлын байдал хэцүүдсэн тул эрсдэлд орохгүйн тулд яваагүй юм. Уг нь зочид буудлаа захиалчихсан байлаа. Гэвч тамирчдаа халдварт өртүүлэхгүйн тулд өөр газар хайх хэрэгтэй болсон. Виктор Майгуров одоо ч биднийг хүлээн авахад бэлэн байгаа. Тэр Монголын биатлоны холбоотой нягт харилцаатай.

Дэлгэрэнгүй ...

Сонин хачин

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.

Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.

Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Сонин хачин

АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО

Нийтэлсэн

-

Нийтэлч

Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймаг нь нүүдэлчин түмний адууны соёлыг харуулах “Адууны өв соёлын баяр” эвент арга хэмжээг эртнээс адуун цэг гэгдсэн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” түүх, соёлын дурсгалт газарт 09 дүгээр сарын 10,11-нд зохион байгуулна. Адууны өв соёлын баяраар гүүний үрс гаргах ёсон, адуучин тэмцээн, унага тамгалах ёсон, дэмбээ, талын хуруу, айраг уух, сайхан хос морьтон, дээлтэй бөхийн барилдаан зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулна.
Зохион байгуулагч:
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёл, урлагийн газар, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газар
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим