Эдийн засаг
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 75.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД 1,208 ЗЭЭЛДЭГЧИД 75.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа.
Тэрээр “Нарантуул” худалдааны төвийн Хаан Банкны салбарт ажиллан, зээлдэгч болон банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонслоо. Өнөөдрийн байдлаар тус салбарт нийт 1.6 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр 35 зээлдэгчид зээлээр олгожээ. Зээлдэгчдийн төлөөлөл “Нарантуул” худалдааны төвд жимс худалдаалдаг иргэн “Ч” гэхэд ажлын байраа тогтвортой хадгалж, эргэлтийн хөрөнгөө өсгөх зорилгоор 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа аж.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ бодлого иргэд болон хувийн бичил бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болж байна гэдгийг тэрээр хэлж байлаа. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх ажлын байрыг хадгалах, дэмжих зорилгоор 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэ хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 хүртэл сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар олгож байгаа юм.
НИЙТ ЗЭЭЛИЙН 28 ХУВИЙГ УЛААНБААТАР, 72 ХУВИЙГ ОРОН НУТГИЙН ИРГЭН,
АЖ АХУЙН НЭГЖҮҮД АВААД БАЙНА
Мөн өдөр Ерөнхий сайд Монголбанк болон банкны салбарын удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтыг хийлээ. Энэ үеэр 3 хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, зээлдэгчдээс ирүүлсэн санал гомдлын талаар ярилцлаа. Монголбанкнаас өгч буй мэдээллээр 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ажлын байрыг дэмжих зээлийн статистикаар нийт 75.3 тэрбум төгрөгийг 1,208 зээлдэгчид олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 21.1 тэрбум төгрөг буюу 28 хувийг, орон нутагт 54.2 тэрбум төгрөг буюу 72 хувийг эзэлж байна. Банкны төлөөллүүд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн хүсэлтээ тодорхой гаргахгүй бол буцаагдах эрсдэл гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд нэгэн зэрэг хүсэлтээ өгөх зэргээс шалтгаалж, татгалзах тохиолдол байгаа гэдгийг банкны удирдлагууд хэллээ. Мөн зээлийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бол зээлдэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтын зорилготой санхүүжилт хүсэх тохиолдол цөөнгүй байгааг хэлж байлаа. Түүнчлэн зээлийн барьцаа хөрөнгийн шаардагдах материалуудыг цахимжуулах хэрэгцээ шаардлага байгааг арилжааны банкны төлөөллүүд онцолж байв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Сангийн сайдад өглөө. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосон үед ч банкны зээл зогсолтгүй үргэлжилж байх зохицуулалт хийх, зээлдэгч заавал банкны салбар дээр 4-5 удаа ирэхгүйгээр цахим хэлбэрээр үйлчилгээгээ авдаг байх нөхцөлийг судалж хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад22 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна