Энтертайнмент
ЧӨЛӨӨТ БӨХ: ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОХ МОНГОЛЫН ТАМИРЧИД
Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай 5 бөх, 3 дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн
Б.Баттулга – Шигшээ багийн ахлах дасгалжуулагч
А.Цэдэнсодном – Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч
Ө.Ууганбаяр – Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч
Тэмцээнд оролцох бөхчүүд
57 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр
74 кг: 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж
86 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат
97 кг: Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл
Эмэгтэйчүүдийн 62 кг: Чөлөөт бөхийн “Poland Open”, “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.