Эдийн засаг
ТАТВАР, НД-ЫН ӨРТЭЙ КОМПАНИУД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Засгийн газраас эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч, ковидтой холбоотой хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, тогтворгүй байдалд орсон 25 мянга гаруй аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна гэж МҮХАҮТ үзэж байна.
Сүүлийн мэдээллээр Нийгмийн даатгалын санд 190 тэрбум төгрөгийн өр үүссэн бөгөөд 50 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй. Энэ 55 хувь дахь өртэй компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боломжгүй байна гэж танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдсэн юм.
“Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага” судалгаанаас үзэхэд, бизнес эрхлэгчид дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр
- Монгол банкан дахь буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн асуудал
- Хилийн боомтуудын асуудал
Тодруулбал, татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.
2020 онд ТЕГ-т нийт 132 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн. 34 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны аж ахуйн нэгж орлогогүй болсныг харуулж байна гэж судалгаанд дурджээ.
2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуйн нэгж /160 мянган даатгуулагч/, Нийгмийн даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байгааг судалгаа харуулж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна