Connect with us

Эдийн засаг

Ч.ХУРЦ: БИД ОЮУТОЛГОЙГОО ЦӨЛМҮҮЛЖ ТЭНД АЖИЛЛАЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ БООЛЫН СИСТЕМЭЭР АШИГЛУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн

-

Ашигт малтмалын ордын хайгуулч, уулын инженер, геологич, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологи-минералогийн ухааны доктор Ч.Хурц Оюутолгойн талаар байр сууриа илэрхийллээ.

-Та анхнаасаа энэ гэрээг эсэргүүцэх талд байсан хүн?

-Оюутолгой ордыг ашиглах “Айвенхоу Майнз” компанитай хийх гэрээний анхны төсөл  2003 онд Монгол Улсын хууль гэж нэрээр УИХ, Засгийн газарт оруулсан.  Хувийн компанитай байгуулж байгаа гэрээг хууль гэж нэрлэх үндэс байхгүй. Тэр гэрээг бүтэн уншина гэхэд 178 хуудас байсан. Дахиад шинэчлээд хэдэн хуудас болсныг мэдэхгүй. Асар их цаг  зарцуулдаг байсан. Миний бие тэр үед тэтгэврийн хүн байсан ч гүйцэд уншсан юм. Тэгээд энэ гэрээ байгуулагдах юм бол тусгаар тоготносон Монгол Улс биш, “Айвенхоу Майнз”-ын  Монгол Улс болох нь.  Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол энэ компанийн гарт орно. Үүний хамгийн ноцтой нь эдийн засгийн аюулгүй байдал хүний гарт, тэдний мэдэлд бид бүгдийг өгөөд өөрсдөө зөвхөн ажиллах хэмжээнд явах юм байна гэж төр засагт анх саналаа тавьж байсан. Үүнээс хойш тогтмол ярьсаар байгаад өнөөдөртэй залгаад байна, бараг 30-аад жил ярьлаа. Энэ хооронд байдал гэрээний нөхцөл ямар ч засарал авсангүй ээ.

Юу гээч ордыг, яаж ашиглаад, ямар үр дүн гарч байгаа талаар нэг удаа мэдээллийг Монголын талын  ТУЗ-ийн төлөөлөгчид ч тэр, Монгол Улсын  Засгийн газар  ч тэр, УИХ-аас ч тэр Оюутолгойн тухай дорвитой  мэдээлэл өгөлгүй гучаад жил ашиглалаа. Ил уурхайн  ашиглах хэсэг нь дуусаад, одоо гүний уурхайдаа нэвтэрч эхэлж байна. Оюутолгой ордын хувьд бол үнэхээр гайхамшигтай том орд.  Тухайлбал, нөөцөөрөө “Бороо гоулд” компанийн ашиглаж байсан Бороогийн алтны ордоос 40 дахин, Эрдэнэтийн анхны батлагдсан нөөцөөр тооцоолбол найман Эрдэнэттэй тэнцэх хэмжээний нөөцтэй юм. Оюутолгой орд    анхны батлагдсан нөөцөөрөө ингэж орж ирж байсан. Энэ бол дэлхийд байхгүй том орд. Зөвхөн зэс, молибдений орд биш. Бүхэл бүтэн 7-8 төрлийн химийн элементтэй, баяжмал дотроо байгаа агуулгыг нь хэвлэлд гарсан мэдээллээс үзэхэд зэс 21 хувь, алт, молибдени  төдөн тонн  гээд л нэг тоо тавиад л бусдыг нь тооцолгүй гаргаж байгаа юм. Гэтэл энэ баяжмал дотор эдгээрээс гадна цайр, хар тугалга, вольфрам, цагаан тугалга, гэх мэтчилэнгийн долоон төрлийн  химийн элемент баяжмалд нь  агуулагдаж байдгийг би химийн лабораторийн хэвлэлд гарсан мэдээнээс олж харсан.

-Бид Оюутолгойгоос гарч байгаа ашгийг урьдчилж зээл хэлбэрээр авсаар 2051 онд л ашиг хүртэх боломжтой болж байна гэж хүмүүс яриад байна, уул уурхайн ашиглалт, олборлож байгаа хүчин чадлуудыг тооцох юм бол бид 2051 онд ашиг хүртэж чадах уу, яах бол. Энэ тал дээр таны бодол?

-Бид одоогийн гэрээ хэлцэл нөхцөлөөр явбал 2051 онд ч ашгаа хүртэж чадахгүй.  Түүнээс хойш ч чадахгүй,  зүгээр орд газраа бусдын эзэмшилд өгчихлөө гэсэн үг. Бас үйлдвэрлэлд ашиглаж буй усны асуудал яригдаж байгаа.  Ус бол онцгой чухал ач холбогдолтой стратегийн нөөц баялаг. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр баяжмалаасаа гарсан саарал усаараа баяжуулах  үйлдвэрийнхээ хэрэгцээний  80 хувийг хангаад ажиллаж байгаа. Сэлэнгээс ус авахгүй байна. Гэтэл Оюутолгой нэг литр усыг ч буцааж саарал ус болгож баяжуулах үйлдвэртээ ашиглах тухай яриагүй байна. Галбын говийн Гүний  хоолой гэдэг газар  арав гаруй цооног өрөмдсөн. Тэр цооногуудын усны түвшин анх ашигласнаасаа 10 гаруй метр доошлоод байгаа. Цаашдаа хэдэн метр яаж доошлохыг мэдэхгүй. Гүний ус байхгүй болно гэхийн оронд би тухайн үед нь Оюутолгойнхонд  “Та нар Цэрдийн галавийн үеийн асар их давстай усыг цэвэрлээд баяжуулах үйлдвэртээ ашигла. Энэ Галбын говийн цэвэр усыг ашиглаж болохгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд “Тийм ус хүртэл өрөмдөх өрмийн стенок, насос, янз бүрийн юм нь бидэнд өнөөдөр алга байна. Энэ цэвэр усыг ашиглаад  явна” гэж хэлсэн. Тэгвэл  Эрдэнэт үйлдвэрээс өнөөдөр 3-4 дахин их ус хэрэглэж байгаа ч  хаягдал усаа дахин ашиглах  тухай ярихгүй байгаа юм. Эндээс үзэхэд зөвхөн цөлмөх бодлого л урьтаад харин эдийн засгийн үр өгөөж, ашиг Монголд юу унах вэ гэсэн асуудал алга. Монголын төлөө гэсэн ямар ч сэтгэл байхгүй гэдгийг  ард түмэн өнгөрсөн 20 гаруй жилийн турш харсан байх. Тэгэхээр өнөөдөр Монголыг цөлмөх үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг би зориуд хэлмээр байна. Усны асуудал бол маш ноцтой. Ялангуяа дөрөвдөгч галавын цэнгэг усыг үйлдвэрийн зориулалтаар говийн бүсэд ашиглах явдлыг бүрмөсөн хориглох ёстой юм. Энэ асуудлаар Тавантолгойн орд газар дээр болсон зөвлөгөөн дээр очиж Өмнөговь аймгийн нөхдүүдэд саналаа хэлж байсан. Орон нутаг энэ дээр онцгой хяналт тавиарай гэж. Ер нь Цэрдийн галавын давстай усыг хүн, мал  ууж чадахгүй л дээ.

-Та уул уурхайн сайдаар ажиллаж байсан хүн. Энэ асуудлыг дан гац уул уурхайн яам шийдвэрлэнэ гэхэд хэцүү болчих шиг боллоо.  Засгийн газрын төвшинд яригдах зүйл болж байх шиг байна. Бид яг юун дээр алдав, гэдийгээд байгаа компанийг яаж тонгойлгох ёстой вэ, ямар арга барилаар үүнтэй үзэх вэ?

-Эрдэнэтийн гэрээг анхнаас нь эхлээд хэрэгжих хүртэлх арга замыг бүгдийг нь үзсэн, хийлцсэн. Оюутолгойн гэрээ бол үүнээс шал өөр, байж болохгүй юмнуудыг бүгдийг бичсэн байсан. Гэрээнд оролцож байсан хүний хувьд 2003 онд энэ гэрээг байгуулбал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол түүн дотроо эдийн засгийн тусгаар тогтнол чинь байхгүй болох нь гэдэг үгийг яагаад хэлэх хэмжээнд хүрэв. Энэ чинь ойлгомжтой шүү дээ, өнөөдөр болж байгаа процесс янз бүрийн асуудлуудыг нөхдүүд /ажлын хэсгийнхэн/ ярьж байна.  Маш зөв ярьж байна. Одоо Оюутолгойн гэрээний асуудлыг заалт нэг болгоноор нь хянах ийм шаардлагатай, ийм ажлын хэсэг ч ажиллах ёстой. Тэгж байж ямар байх ёстой заалтыг, яаж ингэж бичсэн бэ гэдэг үндэслэлийг гаргахын тулд  энэ ажлын хэсэг маш их хөдөлмөр цаг зарцуулж  байж хийнэ. Дан ганц УУХҮЯ энэ ажлыг  хийж чадахгүй. Яагаад гэвэл яам бол хэрэгжүүлэгч биш. Яам бол бодлогынх байдаг.  Бодлого боловсруулдаг болохоос хэрэгжилт нь яаж байгааг хариуцдаг байгууллага биш. Тийм учраас  сайд солигдоход ирсэн дариудаа дахиад бодлого  боловсруулна гэтэл тэр нь хэрэгжээгүй байхад дахиад сайд нь солигддог. Дахиад л нөгөө бодлого энэ мэтчилэнгээр оролдоод эхэлдэг. Тэгэхээр яамдуудын үйл  ажиллагааг   хэрэгжүүлэгч  болгож байж сая ажил зөв тийшээ эргэнэ.Энийг төр засгийн удирдлагууд анхааралдаа авах асуудал юм. Тийм учраас өнөөдөр яам, тамгын газрууд бодлого боловсруулагч биш хэрэгжүүлэгч байх ёстой, бодлогыг чинь эрдэмтэд нь боловсруулна.

Би Оюутолгойн уурхайд очсон, үзсэн тэнд ажиллаж байгаа монгол ажилчид ямар орон зайд, ямар нөхцөлд ажилладгийг харсан. Өнөөдөр Оюутолгойн засварын цех гэхэд тэр нь газар доор нүхэнд, ажилчдын цалин нь уул уурхайн одоогийн авч байгаа цалингийн хэмжээнд авч байгаа ч энэ цалиндаа хууртаад өөрийнхөө эрүүл мэндийн талаар юу ч бодохгүй байна. Тэнд уурхайчдын эрүүл мэнд, ахуй нөхцөл, хангамжийн асуудал  бүгд байхгүй. Өөрөөр хэлбэл засвар, цахилгаан, токарь бүх юмнуудыг газрын гадаргуу дээр цехүүдээ бариад тэнд ажиллах ёстой хүмүүсийг бүгдийг нь газар доор оруулчихсан. Аваар осолгүй үйлдвэр гэж байдаггүй юм. Нэг өдөр Оюутолгой нуржээ гэхэд газар доор 1380 метрийн гүнд арав гаруй мянган хүн дарагдана.Тэр тохиолдолд тэднийг аврах асуудал маш их хүндрэлтэй тулна. Аюултай нөхцөл шүү дээ. Тийм учраас Оюутолгойн асуудлаар агааржуулалт, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөлөл, энэ бүгдийг харж тооцож үзэх ёстой. Энэ үйлдвэр өнөөдрийнх шиг  ийм хэлбэрээрээ цаашид  ажиллаж болохгүй. Монголд зэс хайлуулах үйлдвэрийн тухай яриа нэлээн газар авч байх шиг байна. Энэ зэс хайлуулах үйлдвэрт чинь Оюутолгойн зэсийн баяжмал ирэхгүй ээ. Ирдэг юмаа гэхэд баяжуулах үйлдвэр барьж байж сая дэлхийд шаардлагатай зэсийн баяжмалыг тусад нь ялгаж авна.  Сая ард түмэндээ 1.8 тэрбум төгрөг өглөө, энэ үйлдвэрийн ач гээд хүмүүс яриад байх шиг байна. Энэ биш ээ нөхөд өө. Энэ чинь ердөө дагавар элементийн нэг сард гарсан бүтээгдэхүүний үнийг л өгсөн болохоос жинхэнэ ашиг биш. Тэгэхээр бид хамгийн үнэтэй цэнэтэй,  том ордоо ингэж цөлмүүлэх замаар, тэнд ажиллаж байгаа хүмүүсээ  боолын системээр ашиглуулж байгаа юм.  Энэ үйлдвэр цаашид ингээд ажиллавал  Монгол Улс л  хохирно. Тийм учраас нөхөд минь энэ гэрээг маш буурь суурьтай анхнаас нь дахин хэлэлцэж өөрчилж хий. Зөвхөн Мардайн ураны үйлдвэрийг Орос байгуулаад бүх хөрөнгө оруулалт,  зардлаа өөрөө даагаад байхад Монголын талаас тэдний зардлаар 24 хүний бүрэлдэхүүнтэй ямар бүтээгдэхүүн, хэдэн сарын хэдний өдөр, хэрхэн ачигдаад, хэдэн тонн уран явав, ураныг дагасан бусад ямар ямар элементүүд байна вэ гэдгийг бүртгээд Үндэсний аюулгүйн зөвлөлд мэдэгддэг ийм тогтолцоо хүртэл байсан. Тэгвэл өнөөдөр Оюутолгой дээр юу гаргаад, ямар үнээр борлуулаад, бидэнд юу оногдож байгаа юм гэдгийг мэдэхгүй сууж байна гэдэг энэ гэрээг байгуулсан хүмүүс  Монголын эдийн засгийг сүйрүүлэх  нөхцөлийг хийсэн шүү. Тийм учраас энэ гэрээг үргэлжлүүлэх асуудал байж болохгүй, асар их хүч хөдөлмөр гаргаж бүгдээрээ хамжиж байгаад энэ гэрээг зөв зүгт нь оруулах хэрэгтэй. “Рио-Тинто” хойшлуулаад байвал бид үйлдвэрлэлээ зогсооё л доо, яагаад болохгүй гэж.

#МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 03. Даваа. №056 (5461)

#ЯрилцахТанхим

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент16 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм16 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм16 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм19 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад19 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент19 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент20 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм21 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр21 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм21 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр5 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр5 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм5 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр5 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм5 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим