Эдийн засаг
“СҮҮ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ 2.5 ТЭРБУМ НОГДОЛ АШИГ ТАРААНА
“Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийж 2020 оныстратеги төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажил,санхүүгийн үр дүнгээ онлайн хэлбэрээр нээлттэй тайлагналаа.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЛАЙВ ВИДЕОГ https://bit.ly/3u8R3r3 ЛИНКЭЭР ХАНДАН ҮЗНЭ ҮҮ.
“Сүү” хувьцаат компани 2020 онд 83.3 тэрбумтөгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 9.5 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 6.2 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оноос 10.7 хувиар нэмэгдүүлж чадлаа. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 18.9 сая литр сүү татан авч, 17.8 тэрбум төгрөгийн орлого оруулан, өрхийн санхүү, амьжиргаанд нь дэмжлэг болохоос гадна
2020 онд улсын төсөвт нийт 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттай байна.
Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах, автомашины парк шинэчлэлийн хүрээнд 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн цаашдын өсөлтийг дэмжих, хөрөнгийн ашигт ажиллагааг сайжруулах, үр дүнтэй, томоохон ажлууд болсон.
Хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогоо зохистой хэрэгжүүлэн, 2020 онд компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 7.36 төгрөг буюу нийт 2.5тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор болж, хувьцаа эзэмшигчдийнхээ өгөөжийг нэмэгдүүлэх ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ онд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 3791 гаруй болж өссөн нь компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж буйг илтгэж байна.
Үүнээс гадна, үнэнч бэлтгэн нийлүүлэгчдээ урамшуулж, 2020 оны турш үйлдвэрт сүүгээ тогтвортой нийлүүлсэн 1200 гаруй фермер, 470 ажилтан, 3700 гаруй харилцагчдадаа нийт 1.2 сая ширхэг “Сүү” ХК-ийн хувьцаа бэлэглэхээр шийдвэрлээд байна. Компанийн зүгээс “СүүХК-аар дамжуулан малчид фермерүүдээ дэмждэг” нийт хэрэглэгчдэдээ, хамтын үнэ цэнийг бий болгодог бүхий л харилцагчдадаа талархлаа илэрхийлснийг энд онцолъё.
2021 онд “Сүү” ХК зайрмагийн үйлдвэрийн хүчин чадлаа тэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлээ 5 дахиннэмэгдүүлэх, нийт борлуулалтаа 30 гаруй хувь өсгөх, бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжиж энэ жилдээ таван хоршообайгуулах зорилт тавин ажиллаж байна.
Ковид-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, олон удаагийн хөл хорио, хил гааль, хөдөлгөөний хязгаарлалтууд тавигдан, ААН, нийгэм, улс даяараа эрүүл мэнд, эдийн засгийн томоохон сорилтуудыг даван туулсан амаргүй цаг хугацаанд “Сүү” ХК салбартаа манлайлагч байр сууриа улам бүр бататгаж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хамгийн гол нь ард олны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй үйлдвэрлэхийн зэрэгцээ ажилтан албан хаагчдаа эрсдлээс хамгаалан, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна