Бусад
ӨРНИЙН ЗУРХАЙ: МЭЛХИЙНИЙХЭН ХАРАНХУЙГААС БОЛГООМЖИЛ

Хонь
Амьдралын эрч хүч тогтворгүй байдалд байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ ажил эхлүүлэх, зөвлөгөө өгөхгүй байхыг зөвлөж байна. Үдэш нь эцэг эх, хүүхэдтэй харилцахад хүндрэл гарч болзошгүй.
Үхэр
Хариуцлагатай үе ирж байна. Туршилт хийх хэрэггүй. Найдвартай арга хэрэглээрэй. Од эрхэс хамгийн сайн мэддэг ажлаа хийхийг зөвлөж байна. Таагүй байдалд орох эсвэл ээлжит маргааны шалтгаан болох эрсдэлтэй. Хэт онцгойрох хүсэл таагүй зүйл дагуулна.
Ихэр
Хувь заяа танд дахин сорих болно. Шийдвэрлээгүй асуудал, ихээхэн цаг хугацаа, зардал шаардсан, хойшлуулсан ажил өнөөдөр л гарч ирнэ. Хамгийн тогтвортой хосуудын хооронд үл ойлголцол гарна.
Мэлхий
Хариуцлага хамгийн их шаардагдах өдөр. Хамгийн чухал гэсэн ажлыг л хий. Сөрөг бодлоосоо ангижирч, харанхуйгаас зайлсхийхийг хичээгээрэй. Мөн шуугиан ихтэй баяр, уулзалтаас татгалз. Оройг гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлээрэй.
Арслан
Од эрхэс идэвхтэй үйл ажиллагаа явуулах, гэрээ байгуулах, шинэ ажил төлөвлөхгүй байхыг зөвлөж байна. Шинэ санаа, төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Ажлаар дарагдах тул санаагаар унах хэрэггүй. Учир нь таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй.
Охин
Удирдлагатайгаа харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Төсвөө эргэн харахад илүүдэхгүй. Нэр хүндээ өсгөх, маргаашдаа итгэх итгэлтэй болох боломж гарна.
Жинлүүр
Таны аливаа үйлдэл таны эсрэг эргэж болзошгүй тул энэ амаргүй өдөр огцом шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавиарай. Цэвэр агаарт амрахад гэмгүй.
Хилэнц
Удирдлагад хандахад таатай өдөр. Хамгийн гол нь нөхцөл байдлыг бодитоор үнэлж, өөрийн зөв гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй. Хичээл зүтгэлийг тань үнэлэх бол таны алдаа их төлөөс шаардана. Чухал асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй.
Нум
Энэ өдөр ямар ч ойлголтгүй ажлаа зоригтой хий. Өөдрөг, зөрүүд зан бусдын нүдэнд таныг өргөнө. Ямар ч уулзалт амжилттай байх болно. Аливаа асуудлыг хялбар шийднэ.
Матар
Оюун санааны хөдөлмөрийн дүнд ядаж нэг ч гэсэн сөрөг чанараасаа ангижирч чадвал та өөрөө өөрийгөө ялан дийлж, зөв замд орсны тэмдэг болно. Хэзээ хэзээ илүү хөдөлмөрлөх болно. Гэр бүл, дотнын хүмүүсийн хувьд эерэг өөрчлөлт гарна.
Хумх
Санасан бүхэн тань амьдралд биеллээ олно. Хамт олны арга хэмжээ хориотой. Зочид хүлээн авахаас татгалзаарай. Найдваргүй хүмүүсийг өөртөө бүү ойртуулаарай.
Загас
Амьдралын идэвх дээд цэгт хүрнэ. Зоригтой урагшил. Байгалиас заяасан зөөлөн зан, дур булаам байдал тань аливаа маргааныг шийдэхэд дөхөм болно. Аливаа тусламжийг чамлалгүй хүлээн аваарай.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.