Энтертайнмент
МОНГОЛЫН БАЛЕТЫН ҮНДЭСНИЙ СУРГУУЛЬ 23 САЯ ТӨГРӨГТЭЙ ДҮЙХ ШАГНАЛЫН САН БҮХИЙ УРАЛДААН ЗАРЛАЛАА
Хөл хорионы хугацаанд цахим сургалтаа амжилттай явуулж, сургалтын нэг жилээ дуусгаж буй Монголын балетын үндэсний сургуулиас өөрийн суралцагчдын дунд уралдаан зарласан билээ. Цахим уралдааны бүртгэл өчигдөр (2021.05.16) дууслаа.
Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуульд хичээллэдэг 60 гаруй сурагч тус уралдаанд оролцохоор бүртгүүлээд байна.
Сонгон шалгаруулалт тавдугаар сарын 30-ныг дуустал цахимаар үргэлжлэх ба Монголын балетын үндэсний сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн хөтөлбөрт хамрагдсан 8-аас дээш насны сурагчдын дунд нээлттэй зарласан юм.
Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчдад 2021-2022 оны хичээлийн жилийн 20-100 хувийн тэтгэлэг олгох бол “Шилдэг үзүүлбэр” гурвыг шалгаруулан, ОХУ-ын “Гришко” брэндийн нэрэмжит шагнал гардуулах ажээ.
Тэтгэлгийн ивээн тэтгэгчээр Ulaanbaatar Ballet, тусгай хамтрагчаар Grishko World оролцож байна. Тэмцээний шагналын сан 23 сая төгрөг болж байгаа нь Монголын ирээдүйн бүжигчдийн хувьд маш том дэмжлэг болж байгааг онцлох нь зүйтэй.
Уралдааны шүүгч нарыг танилцуулъя
- Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монголын үндэсний балетын сургуулийн захирал, Монгол Улсын Соёлын Элч Д.Алтанхуяг
- Өмнөд Солонгосын “Жин Арт” төвийн мэргэжлийн балетын тэнхимийн ахлах багш Д.Одмаа
- Их Британий SB Ballet Academy-ийн захирал Б.Сарнай
- Өмнөд Солонгосын Universal Ballet Academy-ийн бүжигчин М.Mөнхтуяа
- Япон улсын S&K Ballet студийн захирал Саяака Ябүта
- Япон улсын OIBC NS Ballet Academy-ийн захирал Maко Нагасаки
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.