Эдийн засаг
ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР АЛТНЫ ГАРЦ 457%-ААР ӨНДӨР ГАРСНЫГ “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ МЭДЭЭЛЭВ

“Оюу толгой” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ өнөөдөр танилцууллаа.
2021 оны эхний улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэс, алтны хэмжээний тухайд,
- 45,449 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэв. 2021 онд 150,000-180,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт хангалттай.
- 145,656 унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. 2021 онд 400,000 – 480,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт хангалттай гэж үзжээ.
Түүнчлэн гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 3,648.5метр, харин налуу амны малталтын ажил 848.4 метрийн ахицтай байсныг тайлангийн үеэр хэлэв.
“Оюу толгой” компани баяжмалын тээвэрлэлтдээ гуравдугаар сарын 30-нд давагдашгүй хүчин зүйл зарласан. Тэр утгаар ханган нийлүүлэлтэд гарч буй асуудлын дагуу холбогдох албаныхан болон худалдан авагч нартай харилцан ажиллаж байгааг мөн дурдав.
Тус улирал дахь үйлдвэрлэлийн мэдээллээс нь харвал,
- Төлөвлөгөөний дагуу ил уурхайн агуулга ихтэй хэсэг рүү шилжсэн нь олборлосон хүдрийн хэмжээ 2020 оны эхний улиралтай харьцуулахад 29 хувиар илүү байхад болон хүдрийн агуулга, зэсийн авалт өндөр гарахад нөлөөлсөн.
- Нэгдүгээр улиралд уулын ажлын төлөвлөлттэй холбоотойгоор алтны гарц 457 хувиар өндөр гарчээ. Зэс, алтны агуулга өндөр хэсэг дэх олборлолт 2021 турш үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
2020 оны сүүлийн улиралд гарсан ил уурхайн ханын асуудал болон КОВИД-19-ийн хуримтлагдсан нөлөөллийн улмаас 2021 оны баяжмал дахь алт үйлдвэрлэлийн төлөвийг Туркойз Хилл Ресурс компани 500,000-550,000 унцаас 400,000-480,000 унц болгон бууруулж, баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн төлөвийг 160,000-180,000 тонноос 150,000-180,000 тонн болгон өөрчилж байгаа аж.
Тус компани татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 417 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бөгөөд нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.3 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарч байгаа аж.
Нэгдүгээр улиралд 494 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 431 нь үндэсний ханган нийлүүлэгчид ба үйл ажиллагааны худалдан авалтынхаа 77%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээ зарцуулсан байв.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм13 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ