24 баримт
УЛС ТӨРЧ, ЗОХИОЛЧ, ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭН Ц. ОЮУНГЭРЭЛ
УЛС ТӨРЧ, НОГООН НҮДЭН ЛАМЫН ЗОХИОЛЧ, ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭН ЦЭДЭВДАМБЫН ОЮУНГЭРЭЛИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ 24 БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Баримт 1. Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 оны 10-р сарын 26-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд мэндэлжээ.
Баримт 2. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын I дунд сургуулийг дүүргэсэн.
Баримт 3. ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн.
Баримт 4. ОХУ-д 1993 онд магистр, АНУ-д 2004 онд мастераа хамгаалж байжээ.
Баримт 5. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтнээр 1993-1996 онд ажиллаж Нийгмийн даатгалын шилдэг ажилтнаар шалгарч байв.
Баримт 6. Монгол улсын ерөнхий сайдын зөвлөхөөр 2004-2006 онуудад ажиллаж байжээ.
Баримт 7. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр мөн 2009-2010 онд ажилласан.
Баримт 8. Түүний бичсэн “Ногоон нүдэн лам” ном нь жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгардаг. Тэрбээр энэ номоо 2008 онд бичсэн.
Баримт 9. Тэрбээр 2007, 2008, 2009 оны шилдэг зохиогч болсон.
Баримт 10. Тэрбээр нийт 12 ном бичсэн байна.
Баримт 11. УИХ гишүүнээр 2012-2016 онуудад ажиллаж байв.
Баримт 12. Алтан гадас одонт.
Баримт 13. Тэрбээр 2012 оны 8-р сараас 2014 оны 11 сарын 5 хүртэл Соёл спорт аялал жуулчлалын яамны сайдаар ажилласан.
Баримт 14. “Жорлонгоо өөрчилье” төслийн хэрэгжүүлэгч, ерөнхий санаачлагч.
Баримт 15. С. Одонтуяаг хамгийн сайн эмэгтэй улс төрч гэж нэрлэж байсан.
Баримт 16. Анх 1988 онд Соёлмаа гуайн загварыг Мөрөнд өмсч байснаасаа 31 жилийн дараа дахин загвар өмслөө гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. Учир нь тэрбээр Урбан жийнсний зураг авалтад оролцож шинэ дүр төрхөө олонд харуулсан юм.
Баримт 17. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн анхны эмэгтэй улс төрч болсон.
Баримт 18. “Ногоон нүдэн лам” ном нь Амазонд англи хэлээр байршиж байгаа.
Баримт 19. Тэрбээр хүү, охин хоёртой. Том хүү Идэр-Од нь комедиан, багш, Шарк-Танкийн хөтлөгч гээд олон авьяастай бол бага охин Одмаа нь маш сайн дуулдаг юм.
Баримт 20. Оюутан байхдаа түүнд ирдэг байсан бүх захиануудыг хадгалдаг ба одоо ч байдаг. Мөн марк цуглуулдаг.
Баримт 21. Тэрбээр АН-с 29 жил нэг сарын дараа гарах хүсэлтээ өгч, Иргэний оролцоо нэгдэл намыг байгуулсан юм.
Баримт 22. Чөлөөт цагаараа ихэвчлэн гэртээ байж, нойр сайн авахыг хүсдэг.
Баримт 23. Ажлаа хийж байхдаа хөгжим тавьдаг. Хэцүү ажил хийхдээ дуурь, уртын дуу сонсдог.
Баримт 24. Бүх ажлаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ төлөвлөж бичдэг. Энэ нь дараа нь архив болдог учраас хэрэгтэй гэж үздэг байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм10 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Бусад5 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ