Дэлхий дахинд
ПЕНТАГОН 144 УДАА UFO-Г АЖИГЛАСАН Ч ТАЙЛБАРЛАЖ ЧАДСАНГҮЙ
UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетийн талаар судалгааны тайлангаа Пентагон өчигдөр АНУ-ын Конгресст танилцуулжээ.
Ийм нисдэг биетүүдийн тухай мэдээлэл олон удаа тарсны дараа өнгөрсөн онд Конгресс тодорхой тайлбар өгөхийг Пентагонд даалгаж байв. Үүний дараа өнгөрсөн оны наймдугаар сард “Unidentified Aerial Phenomena Task Force” нэртэй ажлын хэсэг байгуулагдаж, UFO-гийн талаар мэдээллүүдийг цуглуулах, шинжлэх, ангилах, үүсэл гарлыг нь тогтоох ажлыг эхлүүлсэн юм.
Хоёр жилийн өмнө АНУ-ын агаарын зэвсэгт хүчин UAP (Unidentified Aerial Phenomena) гэж өөрийн нэрлэсэн үзэгдлийг бүртгэх, тайлагнах шинэ механизмтай болжээ. Өнгөрсөн хугацаанд ийм нууцлаг үзэгдлийн 144 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тэдгээрийн нэгээс бусдыг нь буюу 143-ыг нь юу гэж тодорхойлох, ямар ангилалд оруулахаа мэдэхгүй байгааг Пентагоны тайланд өгүүлжээ.
Эдгээрийг “харь гарагийн гаралтай гэх тодорхой баримт олдоогүй” гэсэн ч бас бүрэн үгүйсгээгүй байна.
Байж болох бусад хувилбаруудад Хятад, Орос зэрэг улсын технологи, агаарт үүссэн мөсөн талст буюу байгалийн үзэгдэл, АНУ-ын компаниудын нууц технологийн туршилт зэрэг багтжээ.
UAP үзэгдэл нь нислэгийн аюулгүй байдалд, цаашлаад АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохыг тайланд өгүүлсэн байна.
Ажлын хэсэг цаашдаа илүү нарийн мэдээлэл цуглуулдаг тайлангийн шинэ механизм боловсруулах, энэ зорилгоор нэмэлт төсөв мөнгө батлуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ