Эдийн засаг
ААН-ҮҮДЭД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ШАТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгж, кластеруудын экспортын чадавхийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны хоёрдугаар цонх нээгдээд байна. “Түншлэлийн хөтөлбөр 2.0”-ийн талаар цахим уулзалт өнөөдөр /2021.07.02/ болж байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд “Экспортыг дэмжих төсөл” нь 2023 оныг дуустал хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, нэг улсаас хараат экспортын төвлөрлийг сарниулах зорилготой.
Уг төслийн Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд дээр дурдсан зорилгыг хангахуйц, тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгож байна.
Түншлэлийн хөтөлбөр нь хоёр үе шаттай явагдах бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тэдгээрийн экспортын баримжаатай үйл ажиллагааны зардлын 50%-ийг батлагдсан ажил амжилттай хэрэгжсэнээр нөхөн олговор хэлбэрээр, нэг ахуйн нэгж байгууллагад 150,000,000 (нэг зуун тавин сая), кластерт 300,000,000 (гурван зуун сая) хүртэлх төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг олгоно.
Түншлэлийн хөтөлбөр 2023 оныг дуустал нийт есөн удаа өргөдөл хүлээн авах бөгөөд хоёр дахь удаагийн өргөдлийн материалуудыг 2021 оны долоодугаар сарын 30-ны 18 цаг хүртэл хүлээн авах юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ