Энтертайнмент
“ТАЛЫН ХӨХ ЧОНО” ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
“Их замын эхэнд” киноны Хөх чонын дүрээр нь ард тvмэндээ хайрлагдсан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Совдын Дамдин тэнгэрт дэвшлээ.
Тэрээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант хэмээх газар мэндэлжээ.
С.Дамдин дунд сургуулиа төгсөөд нийслэл Улаанбаатарт ирж, хуучнаар Багшийн дээдийн Хөдөлмөрийн ангид элсэн хажуугаар нь драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Тэр үедээ С.Дамдин шүтэн хүндэлдэг “Ардын элч” киноны Дарьбазар буюу Занабазар шиг болохыг мөрөөдөж, жүжигчний ангид дөрвөн жил суралцаж, мэргэжлийн жүжигчнээр төгсжээ. Ингээд 1967 оны долоодугаар сарын 01-нд Драмын театрт орж, өдгөөг хүртэл ажилласан түүхтэй.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.