Эдийн засаг
ТӨРИЙН АУДИТААР 12.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАА, ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат энэ талаар танилцуулахдаа, Төрийн аудитын байгууллага 2020 оныхоо үндсэн зорилтыг “Эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” гэж тодорхойлоод Төрийн аудитын байгууллагад 30 гаруй хуулиар аудит хийх чиг үүргийг хариуцуулсан бөгөөд хуулийн шинэчлэлийн дагуу тайлант хугацаанд 20 гаруй дүрэм журмыг шинэчлэн боловсруулж баталснаас аудитын үйл ажиллагаатай холбоотой 12 журам, зааврыг мөрдөж байгааг дурдлаа.
Төрийн аудитын байгууллага 2020 онд 4141 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3825 дүгнэлт гаргасан бол гүйцэтгэлийн 160 аудитад 6889, нийцлийн 156 аудитад 14660 шалгагдагч болон аудитад холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүлжээ.
Тайлант хугацааны аудитын дүнд нийт 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн бол түүнээс 4.6 их наяд төгрөгийн алдааг шалгалтын явцад залруулан цаашид даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн тусалсан гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн нийт 43.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага, 3.8 их наяд төгрөгийн зөрчлийг арилгахад чиглүүлэн үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцэлтэй байдлыг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 9890 зөвлөмж өгсөн. Төрийн хяналтыг гүйцэтгэх явцад илэрсэн нийт илрүүлэлтийг бүлэглэн авч үзвэл 58.1 хувь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбогдож байгаа бол улс, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэй холбоотой зөрчил 19.2 хувь, харин дотоод хяналтын тогтолцоо сул, хяналтгүй байдалтай холбогдох 8.1 хувь, хууль тогтоомжийн хэрэгжилт илтэд хангалтгүй байгаа асуудал 9.2 хувийг тус тус эзэлж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан.
Төрийн аудитын байгууллагаас хэрэгжүүлэх стратегийн зорилт, улс, нийгэмд учирсан цаг үеийн тулгамдсан нөхцөл байдал, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх аудитынхаа үр нөлөөг чухалчлан 2021 оны үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх” жил болгож үндсэн чиглэлээ тодорхойлсон гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, 2020 онд төрийн аудитын байгууллагаас 1934 төлбөрийн акт тогтоосноос биелэлт нь 85 хувьтай, 3300 албан шаардлага хүргүүлснээс биелэлт нь 75 хувьтай, 9890 зөвлөмж хүргүүлснээс хэрэгжилт нь 93 хувьтай байгааг тодотгоод Улсын Их Хурал, Авлигатай тэмцэх газар, Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд гэсэн дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчид 2020 оны зөвлөмжийг 100 хувийн биелэлтэй хэрэгжүүлсэн гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр, төрийн аудитын байгууллагаас актын хэрэгжилтийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг дээд шатны төсвийн захирагчид хүргүүлдэг болсноор биелэлтийн үзүүлэлт жил ирэх тусам сайжирч байгааг тодотгож байлаа.
Харин Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, хуулийн байгууллагад шилжүүлсэн асуудалд нийтдээ 560 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан гэдгийг тодотгоод аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад онцгойлон анхааран ажиллаж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ