Дэлхий дахинд
ИХ БРИТАНИЙН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГА “РИО ТИНТО” КОМПАНИД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Монголын говьд хэрэгжиж буй зэсийн томоохон төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбоотой Рио Тинто группт Их Британийн Санхүүгийн Зохицуулах Байгууллага хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Financial Times мэдээлжээ.
Тодруулбал, 2018, 2019 онд “Оюу толгой” төслийн үнэлгээг мэдээлэхдээ үнэт цаасны журмыг зөрчсөн эсэхийг тодруулахаар уг шалгалтыг хийж байгаа хэмээн ойрын эх сурвалжаас тодруулснаа FT дурджээ.
“Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сараар хойшилж мэдэхээр болсон талаар “Рио Тинто” 2019 оны долдугаар сард анх мэдэгдсэн. Энэ нь хөрсний чулуулгийн бүтэцтэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын дизайныг өөрчлөх болсонтой холбоотой хэмээн мэдээлж байв.
Гэвч зарим хөрөнгө оруулагч болон ажилтны зүгээс ийм асуудал үүссэнийг РТ хэдэн сарын өмнө мэдэж байсан ч хөрөнгө оруулагчдад ил болгоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллагын шалгалтаар РТ-ийн хууль эрх зүйн зөрчилтэй холбоотой 140 тэрбум ам.долларын асуудлыг сөхөж тавиад байгаа аж.
Тухайлбал, Мозамбик дахь нүүрсний хөрөнгийг хөөрөгдсөний улмаас АНУ-ын санхүүгийн зохицуулагчид Риог залилангийн хэрэгт буруутган, 2017 онд 27 сая фунтээр торгож байсан талаар эш татсан байна.
Оюутолгой бол Рио Тинтогийн хувьд өсөн нэмэгдэх чухал хөрөнгөд нь тооцогдож буй. Гүний уурхай ашиглалтад орсноор тус уурхай дэлхийн зэсийн томоохон уурхайнуудын нэг болж, жилд л 500,000 тонн метал үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.
Гүний уурхай эхний үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой тулгарч буй саад бэрхшээл ихэвчлэн хөрсний нөхцөл, геотехникийн асуудлаас үүдсэн гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл энэхүү тайлбарыг АНУ-ын хөрөнгө оруулалтын Пэнтвуотер Капитал Менежмент сан үгүйсгэж, шүүхэд маргаан үүсгээд байгааг мөн дурдсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто группийн төлөөлөлтэй хэлэлцээ хийсэн ч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй хэвээр байгаа юм. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг үүсээд буй асуудлыг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдсэн бөгөөд уг дүгнэлт наймдугаар сарын эхээр гарах талаар мэдээлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ