24 баримт
ДУЛАМСҮРЭНГИЙН ОЮУНХОРОЛ
ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БОСГОЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН Д. ОЮУНХОРОЛЫН ТАЛААРХИ 24 БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Баримт 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуурай эгч, халаасных нь хүн гэгддэг Дуламсүрэнгийн Оюунхорол нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1963 онд төрсөн.
Баримт 2. Төв аймагт арван жилийн сургуулиа төгссөн.
Баримт 3. Тэрбээр Математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй.
Баримт 4. Монголын Улсын гавьяат багш, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хууль Зүйн тэргүүний ажилтан гэх зэрэг шагналуудыг хуу хамсан.
Баримт 5. Отгонтэнгэр Их сургуулийг 1991 онд үүсгэн байгуулсан.
Баримт 6. Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1989-1990 онд ажиллаж байв.
Баримт 7. Гитар тоглох нь түүний хобби. Халамцуу үедээ задгай авч буй зураг нь цахим ертөнцөд хэсэгтээ л шуугиулсан.
Баримт 8. Нийслэлийн 26, 32-р сургуулийн хичээлийн эрхлэгч багшаар ажиллаж байв.
Баримт 9. Д.Оюунхорол нь 2000, 2008, 2012, 2016 онуудад нийт дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Баримт 10. Харин 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд түүний нэрийг дэвшүүлээгүй юм. Гэвч тэр юу ч үгүй хоцроогүй. Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг МАН-ын даргаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажилласан.
Баримт 11. УИХ гишүүнээр 2016-2020 хүртэл ажиллахдаа нийт 22 хуулийн төсөл санаачлан батлуулж, зургаан ажлын хэсэг ахласан байдаг.
Баримт 12. Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар 2008-2009, 2019-2020 онуудад ажиллаж байсан.
Баримт 13. Тэрбээр 2014-2015 онд Байгаль Орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд байв.
Баримт 14. БОНХАЖ сайд байхдаа гадныханд 200 шонхор бэлэглэх тухай хууль бус тогтоол баталсан. Гэтэл хэвлэлийн албаныхан нь сайдын нэр хүндийг гутаах гэсэн гүтгэлгийн шинжтэй хэмээн тайлбар хийж байв.
Баримт 15. Тэрбээр 2015 онд “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг санаачилсан хэдий ч үр дүн нь харагдаагүй.
Баримт 16. Өнгөрсөн оны гуравдугаар сард Оюунхоролыг улсад 1,9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтийг АТГ-аас прокурорт гаргасан. Тодруулбал, мань хүн БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа “Гранд повер” ХХК-д давуу эрх олгон 1.965.000.000 төгрөгийн санхүүжилт олгосон гэнэ лээ.
Баримт 17. Эрхэм хатагтай заримдаа унтаж байгаад гэнэт сэрсэн хүүхэд шиг тэнэг үйлдэл хийх нь бий. Монгол Улсад утаа гамшгийн хэмжээнд хүрсэн юм уу гэх маанаг асуулт тавьсаныхаа шанг ард түмнээс хүртсэн төдийгүй бухимдсан иргэд цахим орчинд түүнийг огцруулъя хэмээн хэсэг шуугиад авсан.
Баримт 18. Тэр бас маш сайн хань. Нөхрөө нөмөр нөөлөгтөө багтааж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд залж чадсан гавьяатай эмэгтэй.
Баримт 19. Гэхдээ түүнийг дандаа муулж болохгүй. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай” хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэрбээр хуулийн ажлын хэсгийг ахалж холбогдох байнгын хороодоор шуурхай хэлэлцүүлж тэтгэврийн зээлтэй болон зээлгүй бүх ахмадуудаа хамруулах шийдлүүдийг гарган УИХ-аар батлуулж чаджээ. Энэ явдлын дараа түүнийг дэмжих хуудас хүртэл нээгдэж байлаа.
Баримт 20. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслүүд нийгэмд хэрэгцээтэй, нийгмийн захиалгын үндсэн дээр бодож санаачилжээ. Хүмүүс “Цалинтай ээж” хөтөлбөрөөр илүү сайн мэднэ.
Баримт 21. УИХ-ын хамгийн унтамхай гишүүн хэмээх хоч ард түмнээс авсан. Харин энэ тухай өөрөө нүдээ аних төдийд л зурагчид зургийг минь авчихлаа гэж тайлбарлаж байсан. Үнэндээ мань хүн хэдийнэ гэртээ хөлөө жийгээд суух насандаа очсон шүү дээ. Улстөрчид л тэтгэвэртээ гарахгүй гүрийдэг болоод байгаагаас биш.
Баримт 22. Эрхэм хатагтайн нэр хүндийг навс унагадаг бас нэг зүйл бол “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газраас авч, газар дээр нь барилга барьсан явдал. Хүүхдийн байгууллагын өмчинд халдсан нэр бүхий этгээдийн дунд Д. Оюунхоролын нэр цохиж л явсан.
Баримт 23. Сүүлийн үед тэрбээр амарч унтахыг л чухалчлах болсон. Ямар сайндаа л Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр амрах саналыг гаргаж байх билээ. Санал нь нь хол яваагүй. Олон нийт амардаг олон өдөр байхад дахиж нэг өдрөөр нэмлээ, өөр хийх ажил олдохгүй байна уу хэмээн дургүйцсэн.
Баримт 24. Түүнийг өчигдөрхөн /2021.8.18/ Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилохоор Засгийн газрын шийдвэр гарсан. Ерөнхийлөгчийг хормойдсоны шан нь гэх хүн олон байна. Унтсаар байгаад япончуудад ад үзэгдэх вий дээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.