24 баримт
ПАРАЛИМПЫН АВАРГА Э.СОДНОМПИЛЖЭЭ
Өчигдөрхөн бид “Токио-2020” паралимпаас аваргатай болсон билээ. Монгол Улсын гавьяат тамирчин, паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн рекордын эзэн Энхбаярын Содномпилжээгийн талаархи 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Тэрбээр 1985 оны 8-р сарын 24-нд Эрдэнэт хотод төржээ.
Баримт 2. Бага насаа Сонгинохайрхан дүүрэгт өнгөрүүлсэн.
Баримт 3. Ерөнхий Боловсролын Есдүгээр сургуулийг төгссөн.
Баримт 4. Багийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан учир Брюс Ли гэдэг хочтой байжээ.
Баримт 5. Эдийн Засгийн Үндэсний Их Сургууль, ДХИС-ийн ШШГС-ийг тус тус төгссөн.
Баримт 6. Түүнд эмч “Зургаахан сарын настай” гэж хэлж байжээ. Ясны хорт хавдартай гэсэн оноштойгоор 14 настайдаа нэг хөлөө тайруулсан.
Баримт 7. Харин түүний ээж спортоор хичээллэх санал тавьснаар ээжийнхээ үгэнд орсон гэдэг.
Баримт 8. Анх спортын гараагаа эхлэхдээ 47кг жинтэй, маш туранхай хүүхэд байсан.
Баримт 9. Түүний анхны багш бол ОУХМ, дасгалжуулагч Ш.Энхсайхан юм.
Баримт 10. Содномпилжээ нь 2001 онд Паралимпын спартакиадад оролцож 80 кг шахаж байжээ.
Баримт 11. Тэрбээр бэлтгэлээ Golden Gym-д 2009 оноос хойш тасралтгүй хийж байна.
Баримт 12. Түүний анхны медаль нь 2010 оны УАШТ-д түрүүлж алтан медаль юм.
Баримт 13. Малайзын Каула Лумпурт болсон Азийн АШТ-д оролцож, шагналт тавдугаар байранд орсон нь түүний анхны гадаад дахь тэмцээн байлаа. Ингэж 2014 онд Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан. ДАШТ-дээ долдугаар байранд орж олимпын эрхээ авч чадсан юм.
Баримт 14. Тэрбээр тэнгэр шүтлэгтэй зайран хүн.
Баримт 15. Түүний багш нь чи одоо шавьтай бол гэж захиснаар 2016 оноос эхлэн өөрөө дасгалжуулагч болжээ. Түүний гурван шавь 74 кг, 83 кг, -120 кг жинд Монгол Улсын дээд рекордыг эзэмшдэг.
Баримт 16. Тэрбээр 2019 оны наймдугаар сард дэлхийн дээд амжилтыг эвдэж геннисийн номонд бичигдсэн.
Баримт 17. Түүний амжилтаас цөөхнийг дурьдвал: Пара паэурлифтингийн 2017 оны мөнгөн медальт, пауэрлифтингийн ДАШТ 2018 оны алтан медаль, Пара пауэрлифтингийн Азийн АШТ 2018 оны алтан медальт, пара пауэрлифтингийн Дэлхийн цомын АШТ хошой алт, хошой мөнгөн медальь гэх мэт.
Баримт 18. Тэрбээр чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай.
Баримт 19. Түүний одоогийн дасгалжуулагч Э.Шарав, Д.Баттулга, Тугаа нар.
Баримт 20. Тэрбээр хоёрхон жилийн хугацаанд тив дэлхийн 13 рекордыг тогтоосон.
Баримт 21. Рио-2016 олимпын наадамд 88 кг жинд 210 кг өргөн хүрэл медаль хүртсэн бол энэ удаагийн Токио-2020 паралимпын наадамд 107 кг жинд 245 кг шахаж алтан медаль хүртэж байна. Тэрбээр манай улсын паралимпын хоёр дахь аварга боллоо.
Баримт 22. Токио-2020 паралимпын наадамд өрсөлдөн дээд амжилт эвдсэнээр паралимп болон ДАШТ-ий дээд амжилтыг нэгэн зэрэг эзэмшдэг тамирчин болов.
Баримт 23. Тэр хэзээ ч шантарч спортоо орхино гэж бодож байгаагүй. Өдөр бүр бэлтгэл хийдэг.
Баримт 24. “Парис-2024” олимпод хүч үзэж өөрийгөө дахин нэг харах бодолтой байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм9 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ