Дэлхий дахинд
ТАЛИБАН ЗГ-АА БАЙГУУЛЖ, ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ САЙДААР ТОМИЛОВ
Афганистаныг амжилттай гартаа оруулж эзэн суусан талибууд өөрсдийн гэсэн шинэ засгийн газраа албан ёсоор байгуулж, сайд нараа томилжээ. Гэтэл сайд болсон хүмүүсийн дунд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хоригтой байгаа хүмүүс, тэр байтугай АНУ-аас таван сая ам.доллараар толгойг нь үнэлж эрэн сурвалжилж буй хүн ч багтжээ.
Жишээлбэл, Талибаны удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч, толгойлогч Мулла Мухаммад Хассан Ахунд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, сайд нарын зөвлөлийн даргаар томилогдсон байна. Мөн зэвсэгт бүлэглэлийн хоёрдугаар хүн хэмээн тооцогддог Мулла Абдул Гани Барадар Ерөнхий сайдын орлогч болсон аж. Түүнээс гадна Мулла Якүб батлан хамгаалахын сайд, Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болжээ.
Гэвч талибуудын зарласан эдгээр бүх сайд нар НҮБ-ын аюулгүй бадлын зөвлөлөөс хориг хүртсэн хүмүүс аж. Тэр дундаа Ахундыг НҮБ, Европын холбоо, Нэгдсэн Вант улс дуу нэгтэйгээр алан хядагч хэмээн дүгнэдэг юм.
Харин Барадарыг Пакистаны цагдаа нар барьж, хорих хүртэл АНУ түүнийг идэвхтэй эрэн сурвалжилж байв. Гэвч найман жил хорьсны эцэст 2018 онд Дональд Трампын энхийн гэрээний дараа түүнийг суллаж байжээ.
Тэгвэл дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болсон Хакканиг АНУ олон улсын алан хядагч гэж тодорхойлж, холбооны мөрдөх товчоо түүнийг баривчлахад тус болох чухал мэдээллийг таван сая ам.доллараар үнэлсэн юм. Тэрбээр 2008 онд Кабул хотын зочид буудалд америк иргэн тэргүүтэй зургаан хүний амь хөнөөсөн халдлагыг зохион байгуулж, АНУ-ын албан тушаалтнуудад чиглэсэн олон улсын халдлагад оролцож, Афганистаны Ерөнхийлэгч Хамид Карзай агсанг хөнөөсөн гэдэг.
Мөн батлан хамгаалахын сайд болж буй мужахид дайчдын толгойлогч, Талибаны үүсгэн байгуулагч Мулла Мухаммед Омарын хүү Мулла Якүбийг барууныхан хэлэлцээр хийхэд хамгийн амар хэл амаа ололцдог, 20 жилийн дайныг дуусгахад том хувь нэмэр оруулсан хүн гэж тооцдог аж.
Түүнчлэн гадаад хэргийн сайд болон түүний орлогчийн үүрэг гүйцэтгэхээр болсон Амир Хан Муттаки, Абас Станикзай нар бол өнгөрсөн жил Катарт энхийн гэрээ байгуулахад оролцсон, Вашингтонтой холбоо тогтооход хувь нэмэр оруулсан гэдгээрээ олон улсын танил болсон хүмүүс юм.
Эх сурвалж: RT.COM
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна