Эдийн засаг
ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ 259.200 ТОННЫ БАГТААМЖТАЙ
Засгийн газраас нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг байгууллаа.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомт дах чингэлэг тээврийн терминал нь нийт 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу 259.200 тонн нүүрсний багтаамжтай. Жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай бүтээн байгуулалт юм. Тус гаалийн хяналтын бүс нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой нийт өдрийн ачаа эргэлт 27 мянган тонн нүүрс байхаар төлөвлөгдсөн.
Чингэлэгт тээврийн жолооч нар биет харилцаа үүсгэлгүй, жолооч тээврийн хэрэгслээсээ буухгүйгээр нүүрсээ ачиж ухаалаг гарцаар орох, гарах үед цахим бүртгэл хийгдэнэ. Ингэснээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ