Дэлхий дахинд
АНУ-ЫН ЗЭВСГИЙН ТЕХНОЛОГИЙГ ГАДААД УЛСАД ЗАРАХ ГЭСЭН ЭТГЭЭД ЭХНЭРИЙН ХАМТ БАРИВЧЛАГДЖЭЭ
АНУ-ын тэнгисийн цэрэгт цөмийн инженерээр ажилладаг мэргэжилтэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоцны технологийг гадаад орны засгийн газарт зарах гэж байгаад баригджээ.
Уг хэрэгт холбогдсон 42 настай инженер Жонатан Тоббег 45 настай эхнэрийнх нь хамт Бямба гарагт баривчилснаа АНУ-ын хууль зүйн яам Ням гарагт мэдэгдсэн байна.
2020 оны дөрөвдүгээр сард Тоббе шумбагч хөлгийн талаар нууц бичиг баримтыг гадаадын нэг улсын засгийн газрын төлөөлөгч рүү илгээгээд хамтран ажиллах санал тавьж байжээ. Хэрвээ тохиролцвол илүү нарийн мэдээлэл өгч чадахаа Тоббе захидалдаа бичсэн байна.
Азаар хүлээн авагч нь Холбооны Мөрдөх Товчооны тагнуулын ажилтан байсан гэнэ.
Үүний дараа Холбооны Мөрдөх Товчоо нууц мэдээлэл худалдах гэсэн оролдлогыг үйлдэл дээр нь барих, Тоббег буруутгах хангалттай баримт цуглуулахын тулд сөрөг ажиллагааг олон сарын турш явуулжээ. Зургаадугаар сард Холбооны Мөрдөх Товчооны тагнуулын ажилтан Тоббегийн итгэлийг олж авахын тулд $10,000-тай тэнцэх криптовалютыг урьдчилж шилжүүлсэн байна.
Наймдугаар сард эхний мэдээллийг $70,000-аар худалдаж авчээ. Нууц материал дамжуулах хоёр дахь ажиллагааны үеэр Уэст Виржиниа мужид Тоббег баривчилжээ.
Бямба гарагт тэр нууц материал хуулсан мемори картыг хавчуургатай талхны завсарт хийж дамжуулах ажиллагааг зохион байгуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Энэ үеэр түүний эхнэр Диана Тоббе харуулын үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.
Холбооны Мөрдөх Товчооны ажилтан гадаад улсын засгийн газрын нэрийн өмнөөс энэ удаагийн нууц баримтад $20,000 төлөх тохиролцоо хийгээд байжээ. АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд Тоббе аль улсын тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулах гэж оролдсон талаар дурдаагүй байна.
Жонатан Тоббе 2012 оноос хойш АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд албан тушаал хаших болжээ. Тэрбээр ажил үүргийнхээ хүрээнд Питтсбург хот дахь цөмийн лабораторид нэвтрэх эрхтэй байсан байна.
Сүүлийн үед цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлгийн технологийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Есдүгээр сард Австралийн засгийн газар Франц улсаас ийм хөлгүүд худалдаж авахаар байгуулсан гэрээгээ цуцалж, АНУ-тай хамтран ажиллах болсноо гэнэт зарласан нь Америк-Европын харилцаанд томоохон асуудал үүсгэж байв.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна