Дэлхий дахинд
СААКАШВИЛИ: НҮРЖИД ЭРГЭЖ ОЧИХ ГЭСЭН МИНЬ БҮТЭЛГҮЙ БОЛЛОО
Эх орондоо эргэн очих гэсэн оролдлого маань арай л эмгэнэлтэйгээр төгсөх шахлаа гэж Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили мэдэгдсэн байна. “Би уг нь удаан бэлтгэсэн юм. Энэ бол эх орондоо очих гэсэн анхны оролдлого биш. Гэтэл миний төсөөлж байснаас огт өөр, харин ч бүр эмгэнэлтэйгээр төгшөх шахлаа. Бүхэлдээ энэ бол өнөөдөр хэвлэлийнхний бичээд байгаа шиг бизнес ангиллын аялал биш байлаа” гэж Саакашвили гүржийн сөрөг хүчний “Мтавари архи” телекомпанид бичгээр өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэр бас эх орондоо эргэн очих гэсэн гол шалтгаан нь юун түрүү “няцаах аргагүй, хязгааргүй хүсэл тэмүүлэл” байсан гэжээ.
“Шөнө бүр л Бээжингийн гудамжинд, өөрийнхөө орцонд, Руставели, Вера, 51 дүгээр сургууль, анхны туршилтыны сургууль, Боржоми, Батуми, Анаклия, Гагра гээд Гүржийнхээ өөр өөр газарт байгаагаар зүүдэлдэг болсон. Нөгөө талаар энэ бол тун иудаан бодож байж гаргасан шийдвэр. Хүн ам зүй, геополитик, дотоод институцүүдийн уналт гээд бид хэдийнээ энэ шугамыг даван сүйрч эргэж буцах замгүй болж байна гэж бид боддог болсон” гэж улс төрч онцолсон байна. Саакашвилиг Гүржид аравдугаар сарын 1-нд саатуулсан юм.
Гүржийн хүний эрхийг хамгаалагч Нино Ломжария энэ талаар саатуулагдсаныхаа дараа Саакашвили өөрийгө өулсс төрийн хоригдол хэмээн өлсгөлөн зарласан гэж мэдэгджээ. Гүрж улс Саакашвилид эрүүгийн хэд хэдэн хэрэг үүсгээд байгаа юм. Түүнийг банкны эзэн Садро Гиргвлианаг хөнөөсөн, депутат Валерия Гелашвилиг зодсон хэргүүдийн төлөө эчнээгээр шүүж байсан юм. Эхний хэргийн нь төлөө гурван жилээр хорих ял оноосон бол хоёр дахь хэрэгт нь зургаан жилийн ял өгч байсан юм.
Үүнээс гадна Саакашвили 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, телевизийн “Имеди” компанийг булаан дээрэмдсэн, улсын төсвөөс хөрөнгө завшсан хэрэгт буруутган шүүхэд хянаж байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна