Дэлхий дахинд
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМЫГ ТАРААНА
Японы шинэ засгийн газар пүрэв гаргийн хуралдаанаараа парламентын доод танхимыг тарааж бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах тогтоол гаргасан байна. Парламентын доод танхимыг тараах санаачилгыг Ерөнхий сайд Фумио Кисида гаргасныг засгийн газрын гишүүд дэмжжээ. Үндсэн хуулиар бол парламентыг тараах шийдвэрийг эзэн хаан Нарухито гаргадаг юм байна.
Засгийн газрын хуралдааны дараа парламентын доод танхим хуралдаж тарахаа зарлажээ.Үүний дараа Засгийн газрын танхим хуралдаж ээлжит бус сонгуулийн тов зарлана.
Парламентын доод танхимын өмнөх сонгууль 2017 оны аравдугаар сарын 22-нд болж засгийн газраа байгуулж, улсын төсвийн баталж байсан юм. Энэ парламентын брэн эрхийн хугацаа аравдугаар сарын 21-нд дуусна. Ерөнхий сайд Кисида ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 31-нд болж сонгуулийн кампани аравдугаар сарын 19-нд эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм. Өнөөдөр парламентын доод танхимын 465 суудлаас 305-ыг нь Либерал ардчилсан нам болон түүний түнш “Комэйто” намын эвсэл эзэлж эрх барьж байгаа юм.
Японы парламентын хоёр танхим энэ аравдугаар сарын 4-нд олонхийн саналаар Фумио Кисидаг тус улсын 100 дахь ерөнхий сайдаар батламжилсан. Кисида өнгөрөгч есдүгээр сарын 29-нд Либерал ардчилсан намын даргаар сонгогдоод байсан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна