Эдийн засаг
Ш.АЛТАНЧИМЭГ: “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-Д ХАМРАГДАХ АЖ АХУЙН НЭГЖИД 60 ХҮРТЛЭХ ХУВИЙН БАТЛАН ДААЛТ ГАРГАНА

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс зээлийн батлан даалт хэрхэн гаргаж буй талаар тодрууллаа.
-Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж байгаа ААН-үүдийн талаар мэдээлэл өгөөч.
–Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын санд арилжааны банкуудаас долоон аж ахуйн нэгжийн 975 сая төгрөгийн дүнтэй зээлийн материал ирээд байна. Үүнээс 3 аж ахуйн нэгжийн 120,0 сая төгрөгийн батлан даалттай, 250 сая төгрөгийн дүнтэй зээлийг шийдвэрлээд байна.
-Арилжааны банкуудад батлан даалттайгаар “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдахаар зээлийн хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүд байна вэ?
-Одоогоор манай санд тоон мэдээ ирүүлсэн гурван банканд 101 аж ахуйн нэгжийн 30.7 тэрбум төгрөгийн дүнтэй зээл судлагдаж байна. Банкны шийдвэр гарснаар Зээлийн батлан даалтын сан руу материалыг нь албан ёсоор ирүүлж батлан даалтын судалгаа хийгдэж шийдвэр нь гарах гэж байгаа.
Ингээд зээл хүссэн зарим бизнес эрхлэгчийн сэтгэгдлийг хүргэе.
Ц.Хишигбаяр: Манай компани 60 хувийн батлан даалт гаргуулж “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдсан
Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг Хайрхан” ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Хишигбаяр.
-Цар тахлын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед маш бага буюу 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсандаа баяртай байна. Манай дэлгүүрийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдсанаар барааныхаа нэр төрөл, татан авах хэмжээг нэмэгдүүлж ажилчдынхаа цалинг тогтмол тавих боломж бүрдээд байна.
Анх 2018 онд компани байгуулагдаж, түүнээс хойш Говь-Алтай аймгийн төв Алтай хотын төвд “ТҮШИГ” найман нэрийн дэлгүүр ажиллуулж байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр аймгийнхаа Төрийн банканд гаргасан. 80 сая төгрөгийн зээлийг 60 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг банкнаас Зээлийн батлан даалтын сан-д 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн бол өнөөдөр Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч хүссэн зээлээ авах боллоо.
Хүссэн зээлийг маань хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Зээлийн батлан даалтын сан болон Говь-Алтай аймгийн Төрийн банкны хамт олондоо баярласнаа илэрхийлье.
Бизнес эрхэлдэг залуу гэр бүлийн хувьд энэхүү зээл нь маш их дэмжлэг болж байна. Манай гэр бүлийн хувьд энэхүү зээлийн ачаар өөрийн эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж цаашид улам хичээн ажиллах урам зориг орсон. Энэхүү зээл маань үнэхээр хэрэгтэй хүмүүстээ хүрч дэмжлэг болж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Маш олон өрх үүнд хамрагдаж амьдрал ахуй нь өргөжнө байх гэдэгт итгэж байна. барьцаа хөрөнгө байхгүйгээс үүдэн маш олон залуус боломжуудаас хоцордог.Батлан даалтын сан энэ асуудлыг шийдэж өгснөөр бидэнд энэ сайхан боломжийг ашиглах нөхцөл бүрдлээ. Энэхүү буянт үйлс тань мянга мянган залуу гэр бүлд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.
Манай компаний хувьд эргэлтийн хөрөнгө бага байсан учраас бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж чадахгүй зөвхөн өргөн хэрэглээний бараа татан авч байсан. Одоо зээлд хамрагдсанаар барааны нэр төрлөө олшруулж хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалах, ажилчдынхаа тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.
Э.Азбаяр: “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах боломжтой боллоо
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Минжийн бор өтөг” ХХК-н Захирал Э.Азбаяр.
-Хувиараа бизнес эрхэлж мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах ажлыг олон жил хийж ирсэн. 2017 оноос “Минжийн бор өтөг” ХХК-г үүсгэн байгуулж Сүхбаатар хотод Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний “Буянт хайрхан” дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн.
Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, нөөц мах татан авах зорилгоор Сэлэнгэ аймгийнхаа Хаан банканд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж 70 сая төгрөгийн санхүүжилт авах хүсэлтээ гаргаж. Зээлийн батлан даалтын санд 70 сая төгрөгийн зээлд 60 хувийн батлан даалттай гаргуулах хүсэлтийг гуравдугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас илгээсэн.
Зээлийн батлан даалтын сангийн хамт олон гуравдугаар сарын 23-ны өдөр материалыг маань хүлээн авч, өнөөдөр /2021.03.25/ Зээлийн батлан даалтын хорооны хурлаар орж зээл олгогдох болсон байна.
М.Батцэцэг: Зээлд хамрагдсанаар ойрын зургаан сарын нөөцөө татан авах боломжтой болно
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өлзий амгалан орших” ХХК-н захирал М.Батцэцэг.
-Анх 2008 онд Анагаахын ухааны их сургуулийг төгсөөд, 2009 оноос “Өлзий амгалан орших” ХХК-г байгуулж Дархан хотод “Золбоо” эмийн санг ажиллуулж эхэлсэн. Одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Хаан банкны Шинэ Дархан тооцооны төвд 10 гаран хоногийн өмнө “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ өгсөн. Зээлийг маань судлаж үзээд 100,0 сая төгрөгийн зээлийг 30 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг Шинэ дархан тооцооны төвөөс Зээлийн батлан даалтын санд энэ мягмар гарагт/2021.03.23/ хүргүүлсэн байсан .
Өнөөдөр /2021.03.25/ Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч 100,0 сая төгрөгийн зээлээ авах боломжтой болсонд маш их баяртай байна.
Зээлд хамрагдсанаар ойрын зургаан сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ