Эдийн засаг
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН НОГДОЛ АШИГ ₮250 ТЭРБУМААР НЭМЭГДЭНЭ ГЭЖ ТООЦЖЭЭ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Төсвийн орлого 2022 онд 19.5 хувиар нэмэгдэхээр оруулж ирсэн байна. Гол өсөлт нь хаанаас гарч ирэх вэ? Хүүхдийн мөнгө болон халамжийн системээ цэгцлэх, халамжийн зардлаа багасгах талаар ярьж байгаа. Үүн дээр ямар ахиц гарч байна вэ?
Ямартай ч Хадгаламжтай хүүхэд хөтөлбөр хэрэгжих юм байна. Энэхүү хөтөлбөрийн дүн төсөв дээр яаж тусгагдаж байгааг хэлж өгөөч. Төрийн өмчит компаниудаас 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэжээ. Ямар үндэслэлээр ийм хэмжээний ногдол ашиг авна гэж ярьж байгаа вэ? Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагааг сайжруулах тал дээр яаж ажиллаж байна. Инфляцын түвшин төсөвт яаж нөлөөлж байна.
НӨАТ-ын буцаан олголтыг шинэчлэх цаг нь ирсэн. Буцаан олголт гэдэг зүйл дэлхийд бараг байдаггүй. НӨАТ-ын сугалаа гэж зарим оронд байдаг. Буцаан олголт нэрээр маш их хэмжээний мөнгийг тарааж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?” хэмээн асуулаа.
5-10 жилийн дараа НӨАТ-ын бүтэц, хувь хэмжээг ярих нь зүйтэй
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан “2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөлөл хийж Төсвийн хуулиа төлөвлөж оруулж ирсэн.
- Татвар хамрагдалтаар нэмэгдэлт 245 тэрбум төгрөг,
- Төрийн өмчийн компаниудын ногдол ашгийн өсөлт 250 тэрбум төгрөг,
- Уул уурхайн салбарын өсөлт тэлэлтээс 410 тэрбум төгрөг,
- Импортын өсөлт 910 тэрбум төгрөг,
- Дотоод эдийн засгийн өсөлт, бодлогын арга хэмжээний үр дүнд 1.3 их наяд гэсэн задаргаа байна.
Төрийн өмчит компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Компани тус бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Үүний үр дүнд энэ жил 180 тэрбум төгрөг төлөвлөж байсан бол ирэх онд 250 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилго тавьж нийт 430 тэрбум орж ирнэ гэж харж байгаа.
Дотоодын эцсийн худалдан авагч нартаа буцаан олголт хийдэг цөөхөн орны нэг нь манай улс. НӨАТ-ын системд эдийн засаг харьцангуй дасан зохицсон. Урамшууллын үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Гэхдээ хамрагдалтын хэмжээ 67 хувьтай байгаа. Үүнийг дор хаяж 90 хувьд хүргэх зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацааны процесс, энэхүү зорилгодоо харахад 5-10 жил болох болов уу. Тэр үед НӨАТ-ын бүтэц, хувь хэмжээг ярих нь зүйтэй. Одоо бол цаг нь арай биш байна.
Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгоно. Хуримтлалтай хүүхэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хүүхдийн мөнгөтэй уялдуулна. Ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Хэрэглэж болно. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно” гэсэн хариултыг өгсөн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ