Дэлхий дахинд
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН УДИРДАГЧИД 2030 ОНООС ХОЙШ МОД ТАЙРАХ ЯВДЛЫГ ЗОГСООХООР ТОХИРОЛЦОВ
Даваа гарагт Шотландын Глазгоу хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний чуулган эхэллээ.
Чуулганы эхний өдөр дэлхийн улс орнуудын удирдагчид 2030 оноос эхлэн мод тайрах явдлыг зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Дэлхийн нийт ой модны 85 хувийг эзэмшдэг 100 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд Мягмар гарагт буюу өнөөдөр гэрээнд гарын үсэг зурахаа амлажээ.
Амлагсдын дотор дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэ ойг эзэмшдэг Бразил улсын ерөнхийлөгч багтсан байна. Үүнээс гадна ой моддыг хамгаалах, сэргээхэд илүү их хөрөнгө мөнгө зарцуулахаар тохиролцжээ.
Чуулганыг зохион байгуулж байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “манай гарагийн ой модыг хамгаалах, сэргээх маш том тохиролцоонд хүрлээ” хэмээн зарласан юм.
Чуулганы үеэр ой модыг тайрах явдлыг зогсоох үйлсэд нийт $19.2 тэрбумын хөрөнгийг хувийн болон олон нийтийн эх үүсвэрүүдээс бүрдүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
Уг хөрөнгийн зарим хэсэг хөгжиж байгаа орнуудын ойг сэргээх, ойн түймэртэй тэмцэх, уугуул иргэдийн амьдрах орчныг хамгаалахад зарцуулагдах юм.
Дэлхийн 30 гаруй томоохон компани ой модыг тайрах устгахтай холбоотой үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаа зогсоох амлалт авсан байна.
Гэрээнд гарын үсэг зурах орнуудын дотор Бразилаас гадна Канад, Орос, Индонез зэрэг ой модны томоохон нөөцтэй орнууд багтжээ. Манай дэлхийг хэт халалтаас гол хамгаалагчдын нэг нь ой мод юм.
Модод агаар мандлаас нүүрсхүчлийн давхар ислийг өөртөө шингээдэг. Жил бүр дэлхийн хэмжээнд ялгардаг нүүрсхүчлийн давхар ислийн гуравны нэг орчмыг ой модод өөртөө шингээдэг байна.
Өнөөдрийн байдлаар минут тутамд хөлбөмбөгийн 27 талбайтай тэнцэх хэмжээний ой модод устаж байгаа. Ойг устгаж, газрыг нь хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах явдал үүний гол шалтгаан болдог юм.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна