Дэлхий дахинд
ШИНЭ ЗЕЛАНДЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧИД ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХЫГ ГИШҮҮДДЭЭ УРИАЛЖЭЭ
Шинэ Зеландын хамгийн алдартай гэмт хэргийн дөрвөн бүлгийн долоон толгойлогч коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг гишүүддээ хандан уриалжээ.
Тэдний хамтарсан видео мэдэгдлийг бүтээж, цацах санааг Шинэ Зеландын Маоричуудын хөгжлийн яамны сайд Уилли Жэксон гаргасан юм байна.
Дөрвөн минут үргэлжлэх видео мэдэгдлийн эхэнд 19 насандаа Black Power бүлэгт анх элсэж байсан Дэнис О Рэйлли коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэснээ яриад бусад гишүүддээ мөн адил хамрагдахыг уриалжээ.
https://www.facebook.com/watch/?ref=external&v=626416542130455
“Засгийн газар өөрөө ингэхийг биднээс хүсэж байгаа юм биш. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөсний дагуу засгийн газар ингэхийг хүсэж байгаа юм. Тиймээс өөрсдийгөө хамгаалахын тулд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай байна” гэж Mongrel Mob бүлгийн толгойлогч Харри Там ярьсан байна.
Шинэ Зеландад сүүлийн үед илэрч буй коронавирусийн халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь нутгийн уугуул Маоричууд болон Номхон далайн арлуудаас гаралтай хүмүүсийн дунд илэрчээ.
Эдгээр хүмүүс нийт хүн амын 27 хувийг эзэлдэг. Вакцинжуулалтын хувьд бас Маоричуудын 72 хувь, Номхон далайн арлынхны 85 хувь хамрагдсан нь нийт хүн амын дундаж болох 88 хувиас бага байгаа юм.
Гэмт хэргийн гурван гол бүлэг дотор вирус тарсны улмаас Шинэ Зеландын албаныхан тэдгээрийн зарим толгойлогчдод тусгай ажилтны статус олгож, бүлгийн гишүүдийн дотор халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байжээ.
Шинэ Зеланд улсад 1961 онд анхны хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг байкеруудын клуб “Hells Angels” байгуулагдаж байсан түүхтэй. Дараа нь угсаа гарал дээр тулгуурласан нутгийн уугуул иргэдийн гэмт хэргийн бүлгүүд байгуулагдаж байжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна