Нийгэм
Экологич Д.Туяа: БОАЖ-ын яамныхан материалын бүрдүүлбэр хангагдаагүй компанийн “Нарийвчилсан үнэлгээ”-ний тайланг батлах эрхгүй

Баяндалайчууд “Үндсэн хууль”-иар олгогдсон эрхээ хамгаалахын төлөө нэгдэж эхэллээ.
-Баяндалай суманд уул уурхайн компани хууль зөрчсөн талаар яригдах боллоо. Та тус суманд ажиллаад ирсэн юм байна. Малчдын өмнө тулгамдаж буй ямар асуудлууд байна?
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нэр бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, малчдыг төөрөгдүүлж, мэдээллээс хол байдгийг нь далимдуулан , хуулийг буруу хэрэглэж БИНХ-ыг хэсэгчлэн хийх нэрийдлээр уул уурхайн компанийг дэмжсэн гэх тогтоол гаргасан байна. Түүгээр ч зогсохгүй хууль зөрчин үйлдсэн БИНХ-ын тогтоолоо БОАЖ-ын яаманд хүргүүлсэн ноцтой асуудал үүссэн. Энэ бусармаг явдал бол цөөн тооны эрх мэдэлтнүүд болон гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэсэг нөхдүүдийн уул уурхайн компанид үйлчилж буй увайгүй үйлдэл. Харин дийлэнх иргэд малчид нь нутаг усаа хамгаалах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа.
Тийм ч учраас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр БИНХ-аа албан ёсоор хуралдуулж, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БИНХ-ын 02 тоот тогтоолыг хүчингүй болгож БОАЖ-ын яаманд хүргүүллээ.
Хууль бус тогтоол нь БОАЖ-ын яаманд хүргэгдсэн гэж байна. Тэгэхээр уул уурхайн компани зөвшөөрлөө авна гэсэн үг үү?
Бид бүхэн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга, Аудит, хяналт, үнэлгээний хэлтсийн дарга н. Энхмөнх нарт тухайн тогтоолыг хууль бус гэдгийг бичгээр хүргүүлсэн.
“Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-ний 8 дугаар зүйлийн 8.4.8-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” гэж заасан.
Харин тухайн тогтоол бол хэдхэн эрх мэдэлтний дур мэдэн үйлдсэн тогтоол болохоос биш багийн хуралд тухайн компанийн тайланг огт хэлэлцээгүй, хурлын тэмлэглэлд дурьдаагүй хэлэлцэх асуудалд ч ороогүй байдаг. Тийм учраас БОАЖ-ын яамны зүгээс нарийвчилсан үнэлгээний тайланг батлах боломжгүй юм. Нутгийн иргэд албан ёсоор хурлаа хуралдуулж, өмнөх тогтоолыг хүчингүй болгосон.
Энэхүү тогтоолоо БОАЖ-яаманд хүргүүлээд байгаа учир материалын бүрдүүлбэр хангагдаагүй “Монгол манганейз натурал ресурс” ХХК-ийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний тайланг батлах үндэслэлгүй гэж үзэж байна.
“Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-ний 8 дугаар зүйлийн 8.4.8-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” гэж заасан.
“Монгол манганейз натурал ресурс”ХХК-ийн талаар хууль зөрчсөн өөр ямар асуудлууд байдаг юм бэ?
Тухайн компани 2020 онд нарийвчилсан үнэлгээний тайлангаа батлуулаагүй атлаа дур мэдэн олборлолт явуулж, их хэмжээний баяжмалыг тээвэрлэж, зөөсөн байдаг.
Энэ бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Яагаад вэ гэхээр “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний тайлангаа БИНХ-д танилцуулаагүй, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, БОАЖ-ын яамаар батлуулаагүй тохиолдолд хөрс хуулалт хмйх ёсгүй, газрыг ашиглах эрхгүй юм.
2020 онд ийм ноцтой асуудал үүссэн байхад сум болон аймгийн удирдлагууд “өнөөдрийг хүртэл тус компанид арга хэмжээ авахгүй Загас” шиг дуугуй байсаар байгаа явдал бол малчид иргэдийнхээ эрхийг хамгаалдаггүй, хэний төлөө, юуны төлөө албан тушаалд томилогдсоноо ухамсарлаагүй байгаагийн л тод илрэл шүү дээ.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.