Дэлхий дахинд
ЖО БАЙДЕНЫ САНААЧИЛСАН $1 ИХ НАЯДЫН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР ЮУНД ЧИГЛЭХ ВЭ?
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан $1 их наядын дэд бүтцийн хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг конгрессын төлөөлөгчид 228:206 харьцаагаар дэмжжээ. Ардчилсан Намын бүх төлөөлөгчдөөс гадна Бүгд Найрамдах намын 13 төлөөлөгч дэмжсэн байна.
Удаан яригдсан уг хөтөлбөр хэрэгжвэл ирэх 10 жилийн хугацаанд жил бүр 1.5 сая ажлын байр шинээр бий болгох юм.
“Өнөөдөр бид улс үндэстнийхээ хувьд асар том алхам хийж байна. Өнөөдрөөс хойш иргэд маань өнгөрсөн үе рүүгээ эргэж хараад 21 дүгээр зууны эдийн засгийн өрсөлдөөнд Америк ялсныг ойлгох болно” гэж Байден мэдэгджээ.
$1 их наядын хөрөнгийг зам гүүрний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины дэд бүтцийг бий болгох, нийтийн тээврийн системийг шинэчлэх, иргэдийн интернэт холболтын хурдыг сайжруулах зэрэгт зарцуулах юм.
Хөрөнгө зарцуулагдах зарим салбаруудаас дурдвал
- $40 тэрбумыг Америкийн бүх том гүүрнүүдийг засварлах, бүрэн шинэчлэхэд
- $17.5 тэрбумыг зам тээврийн цоо шинэ байгууламжуудын бүтээн босголтод
- $11 тэрбумыг явган болон дугуйтай зорчигчдын дэд бүтцэд зориулах
- $39 тэрбумыг нийтийн тээврийн системийн шинэчлэлд
- $66 тэрбумыг төмөр замын дэд бүтцийн шинэчлэлд
- $2.5 тэрбумыг хүлэмжийн хийн ялгаруулалт 0-тэй автобуснууд авахад
- $2.5 тэрбумыг хүлэмжийн хийн ялгаруулалт багатай автобуснууд авахад
- $2.5 тэрбумыг усан замын тээврийн хөлөг онгоцнуудын шинэчлэлд
- $7.5 тэрбумыг орон даяар цахилгаан автомашин цэнэглэх станцын сүлжээ байгуулахад
- $17 тэрбумыг далайн боомтын дэд бүтцэд
- $25 тэрбумыг нисэх буудлын байгууламжуудад
- $55 тэрбумыг цэвэр усны хангамжийн дэд бүтцийг сайжруулахад
- $65 тэрбумыг өргөн зурвасын, өндөр хурдны интернэтийн дэд бүтцэд
- $65 тэрбумыг цахилгаан түгээлтийн сүлжээний дэд бүтцийг шинэчлэх, цэвэр эрчим хүчний түгээлтийн дэд бүтэц байгуулахад зарцуулахаар болжээ.
Байдены засаг захиргаа $1 их наядын санхүүжилтийн зарим хэсгийг бусад төсвүүдийн ашиглагдаагүй хөрөнгийг шилжүүлэх замаар бүрдүүлэхээр болсон байна. Тухайлбал $210 тэрбумыг Covid-19 цар тахалтай тэмцэх сангийн ашиглагдаагүй нөөцөөс, $87 тэрбумыг 5G сүлжээний давтамжийн дуудлага худалдааны орлогоос, $53 тэрбумыг ажилгүйдлийн даатгалын сангийн үлдэгдэл нөөцөөс, $28 тэрбумыг криптовалютын гүйлгээний шимтгэл хураамжаас бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн зарим хэсгийг нь АНУ-ын газрын тосны стратегийн нөөцөөс зарах замаар бүрдүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Business Insider
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна