Дэлхий дахинд
ИЛОН МАСК: БИ АМЬД БАЙГААГ ТАНЬ ҮРГЭЛЖ МАРТААД БАЙХ ЮМ
Дэлхийн хамгийн баян хүн болоод байгаа Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск твиттер хуудсандаа үе үе маргаантай мэдэгдэл хийж, шуугиан дэгдээдгээрээ алдартай.
Ням гарагт тэр твиттер хуудсандаа татварын асуудлаар Ардчилсан Намын ахмад сенатор Берни Сандерстай “шөргөөцөлдсөн” байна.
Социалист үзэлтэй Сандерс нь баялгийг нийгэмд тэгш хуваарилах талаар их ярьдаг улстөрч юм. Өчигдөр Сандерс өөрийн твиттер хуудсанд “Онцгой баян хүмүүсээс бусадтай ижил тэгш татвар төлөхийг бид шаардах ёстой. Урагшаа” гэж бичсэн байна.
Хариуд нь Маск “Би амьд байгааг тань үргэлж мартаад байх юм” гэж тохуурхжээ.
Дараа нь тэр “Намайг илүү олон хувьцаагаа зар гэж байгаа юм уу? Берни?” гэж асуусан юм.
Сандерс одоогоор Маскийн асуултад хариулт өгөөгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Илон Маск бараг $7 тэрбумтай тэнцэх Tesla-гийн хувьцаагаа зарсан юм. Твиттерийн дагагчдынхаа дунд санал асуулга явуулсны дараа тэр $5 тэрбумын хувьцаагаа зарсан бөгөөд Баасан гарагт нэмж $1 тэрбум гаруйг заржээ.
Тэрбумтнуудыг татвар бага төлдөг гэсэн шүүмжлэл гарах болсонтой холбоотойгоор тэр зориуд хувьцаанаасаа зарж, татвар төлөхөөр болсон байна.
Америкийн тэрбумтнуудын хөрөнгийн ихэнх нь хувьцаа хэлбэртэй байдаг. Хувьцааны үнэ ханш бизнесийн үр дүнгээс хамааран өсөхтэй зэрэгцэн тэдний хөрөнгө ч бас өсдөг юм. Гэхдээ энэхүү өсөлтөөс тэрбумтнууд татвар төлдөггүй, зөвхөн хувьцаагаа зарж, бэлэн мөнгө болгосон тохиолдолд татвар төлдөг.
Сүүлийн үед Ардчилсан Намын улс төрчид хөрөнгийн өсөлтөөс татвар авах санаа гаргах болсон. Сандерс 2016, 2020 онуудад Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөөд Хиллари Клинтон, Жо Байден нарт ялагдаж байсан түүхтэй.
Тэрбээр одоо Сенатын төсвийн байнгын хороог даргалдаг.
Тэрбумтнуудаас татвар авах санааг боловсруулсан сенатор Рон Уайден өнгөрсөн долоо хоногт Маскийн твиттер санал асуулгыг шүүмжилж бичихдээ “Тэрбумтан бүр Америкийн жирийн иргэд шиг жил бүр татвар төлдөг болох ёстой. Дэлхийн хамгийн баян хүн татвараа төлөх эсэхийг Твиттерийн санал асуулгаар шийдэж болохгүй” гэж байжээ.
Аравдугаар сард Илон Маск твиттер хуудсандаа “Тэд бусад хүмүүсийн мөнгийг үрж дуусгаад одоо бидний мөнгийг авахаар айсуй” гэж Уайдены саналыг шүүмжлэн бичиж байв.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна