Дэлхий дахинд
ДЭЛХИЙ ДАХИНД ЖИЛ БҮР 10 НЯРАЙ ТУТМЫН НЭГ НЬ ДУТУУ ТӨРЖ БАЙНА
“Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдөрт зориулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах мэдээллийг бэлтгэснийг хүргэе.
Жирэмсний 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрлөг явагдахыг дутуу төрөлт гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор жирэмсний тээлтийн 22 долоо хоногтойгоос дээш хугацаанд ураг 500 граммаас дээш жинтэй төрвөл төрөлтөд тооцдог хэдий ч улс орон бүхэн өөрийн орны хөгжлийн онцлог байдлаас шалтгаалан жирэмсний хугацааны доод хязгаарыг харилцан адилгүй тооцдог.
Жил бүр 15 сая нярай буюу 10 нярай тутмын нэг нь жирэмсний тээлтийн 37 долоо хоногтойгоос өмнө хугацаанд эхээс мэндэлж байгаа юм.
Нярай дутуу төрж, эндэх нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болдог.Амьдарсан дутуу нярай хараа, мэдрэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй болох, тархи, уушгины өвчлөл удаан хугацаагаар үргэлжлэх тохиолдол элбэг байдаг.
Дутуу төрөлтийн шалтгаан, хүчин зүйлс:
- Хүн ам зүйн эрсдэл:
- Эхийн нас 17-оос бага, 40-өөс дээш байх
- Амьжиргааны түвшин доогуур
- Жирэмслэхээс өмнөх эрсдэл
- Эхийн архаг өвчин (Цусны даралт ихсэх, чихрийн шижин)
- Өмнө зулбасан эсвэл дутуу төрж байсан зэрэг эх барихын ужиг дурдатгал
- Умайн хүзүүний дутмагшил
- Тухайн жирэмслэлттэй холбоотой үүсэж болох эрсдэлүүд
- Ихэр жирэмсэн
- Манас таталтын урьдал, манас таталт
- Халдвар (TORCH халдвар, шээс бэлгийн замын халдвар)
- Ихэс түрүүлэх, ихэс ховхрох
- Ураг орчмын шингэн их эсвэл бага
- Ураг орчмын шингэн эрт гарах
- Ургийн гаж хөгжил
- Үр шилжүүлэн суулгах
- Хүрээлэн буй орчин, зан үйлтэй холбоотой хүчин зүйлс
- Эхийн хоол тэжээлийн дутал
- Эцэг, эхийн хорт зуршил
- Хорт бодисын үйлчилгээ
- Стресс
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна