Дэлхий дахинд
BLOOMBERG ПОЛЬШИЙН ХИЛ ДЭЭРХ ЦАГААЧДЫН ХЯМРАЛ “МАШ МУУ” БАЙНА
Белорусс, Польшийн хил дээр үүсээд байгаа цагаачдын хямрал нь Оросын оролцоотой зэвсэгт мөргөлдөөн үүсэх шалтгаан болж мэднэ гэж нийтлэлч Андреас Клут “Bloomberg” хэвлэлд бичжээ. Түүнийхээр бол Минск, Москва хоёр “хүсэх л юм бол” энэ хямралыг бүр хурцатгана гэнэ.
“Белорусс, Польшийн хилийн цэргийнхэн хил дээр хэдийнээ анхааруулаад буудаж эхэлсэн, азаар одоохондоо хий буудаж байна. Гэхдээ ийм хурцадмал байдалд хэн нэгний зориудаар буудсан сум хамгаалалтын буудалцаанд хүргэж магадгүй” гэж Клут үзэж байна.
Ингээд белорусс, польшийн хилчид өөр хоорондоо буудалцаад эхэлбэл сөргөлдөгч талууд холбоотнуудаасаа тусламж гуйх болно гэж тоймч бичжээ. “Белорусс мэдээж Орост хандана, Польш болохоор НАТО-г гэрээт үүргээ биелүүлнэ үү гэнэ” гэж Клут бичээд АНУ, НАТО, Европын холбоо, тэдний түншүүд Оросыг “оролцоогоо өсгөхгүй байхыг итгүүлэх ёстой” гэсэн байна.
Белорусс, Польшийн хил дээрх цагаачдын хямралд Москваг буруутгасны хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орнуудыг дотоод асуудалдаа анхаар, бусад улс орны дотоо хэрэгт бүү оролц гэж уриалсан. Тэр Оросыг буруутгасан энэ яриаг түрэмгий буруутгал гээд, асуудлыг “эрүүл ухаанаар” шийдвэрлэхийг уриалжээ.
Белорусс, польшийн хил дээр Ойрхи Дорнод, хойд Африкийн орнуудаас Минскээр дамжин ирсэн хоёр мянга орчим дүрвэгч бөөгнөрч хээрийн лагерь байгуулаад польш руу нэвтрэхийг оролдож байгаа юм. Хамгийн сүүлд цагаачид польшийн хилийн хамгаалалтыг дайран хил нэвтрэхийг оролдсон байна. Литва, Латви, Польш улсууд цагаачдын энэ хямралд Белорусс улс буруутай гэж байгаа юм. Харин Минск болохоор энэ буруутгалыг няцааж байгаа. Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко харин ч Минск хууль бус цагаачдыг тогтоож чадахгүй, “бидэнд мөнгө ч байхгүй, хүч хэрэгсэл ч байхгүй” гэж мэдэгдээд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна