Дэлхий дахинд
ЭРДЭМТЭД: КОРОНАВИРУСНИЙ “ДЕЛЬТА” ОМОГ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ УСТГАЖ БАЙНА
Японд тархсан коронавирусний “Дельта” хувилбар бүтцийн бус уургийнхаа нэгт хэт олон мутац хуримтлуулж, улмаар “өөрийгөө засварлах” чадвараа алдан өөрөө өөрийгөө устгахад хүрсэн байж болзошгүй гэж Японы Нийгатагийн их сургуулийн Үндэсний генетикийн хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна.
Японд “Дельта” хувилбар өндөр хурдацтай тархаж, бусад хувилбаруудыг шахан давамгайлж байжээ. Тус хувилбарт мутац хуримтлагдахын хэрээр үржих чадваргүй болсон гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, шинэ тохиолдлын тоо нэмэгдэхгүй байгаагаас үзвэл хувьсан өөрчлөгдөх явцдаа “Дельта” өөрөө өөрийгөө устгах жам ёсны голидролд орсон гэж Нийгатагийн их сургуулийн профессор Ицүро Иноуэ “The Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа тодруулжээ.
Тэдний үзэж буйгаар, “Дельта” хувилбарын ихэнх өөрчлөлтүүд nsp14 бүтцийн бус уургийн A394V хэсэгт гарчээ. Энэ хэсэг SARS-CoV-2 коронавирусний алдаа, дутагдлыг засварлах чадварыг хариуцдаг байна.
“Хэрэв вирус “эрүүл, энх” байсан бол халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр байх байсан. Учир нь амны хаалт, вакцин энэ хувилбараас тэр бүр хамгаалдаггүй” гэж Иноуэ онцолжээ.
Иноуэ тэргүүтэй эрдэмтдийн хийсэн нээлтийн талаар Шиманэ их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн профессор Такэши Үрано nsp14 уураг нь вирусний нуклеин хүчлийг устахаас хамгаалдаг амин чухал үүрэг гүйцэтгэдэг тухай мэдэгджээ. Түүний хэлснээр, nsp14 уураг нь гэмтсэн вирус үржих чадвараа их хэмжээгээр алддаг тул халдварын шинэ тохиолдлын тоо огцом буурсны ард буй шалтгааны нэг байх боломжтой аж. Тиймээс энэ уургийг хазаарлах чадвартай реагентийг эм бүтээхэд ашиглах боломжтой гэж профессор Үрано тайлбарласан байна.
Профессор Иноуэ бусад улс оронд ч халдварын тохиолдолын тоо огцом буурах боломжтой гээд гэхдээ nsp14 уургийн A394V хэсэг дэх ийм олон тооны мутац Японоос өөр улс оронд бүртгэгдээгүй байна. “Дельта” хувилбар өөрөө өөрийгөө устгахтай зэрэгцэн SARS-CoV-2 вирусний бусад омог, хувилбар гарч ирж болзошгүйг эрдэмтэн сэрэмжлүүлсэн байна. Бусад хувилбарууд гарч ирж байсан ч “Дельта” тэднийг тогтоож байсан. Тиймээс “хил хамгаалах” хувилбаргүй болсноор бусад омог, хувилбар суурьших боломж нээгдэнэ гэж Иноуэ анхааруулсан байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав