Нийгэм
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЭХ ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО
Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодруулан зарлалаа. 17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өгсөн юм.
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй хамрагдах боломжтой бөгөөд өргөн цар хүрээнд зохион байгуулагддагаараа давуу талтай билээ. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн болон хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага хийх, цаашлаад ажлын гараагаа банкнаас эхлүүлж, өсөн дэвжих зэрэг ихээхэн ач холбогдолтой.
Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар явуулж, оюутан залуусын санаа бодол, хүсэл зорилгыг сонсох, өөрсдийгөө нийгэмд нээн харуулах боломжийг олгосон нээлттэй бүтээл ирүүлэх шалгуурыг тавьснаараа онцлог болсон юм. Хөтөлбөрт материалаа ирүүлэн өрсөлдсөн нийт оюутнуудаас МУИС 44, СЭЗИС 17, ШУТИС 9, АШУҮИС 4 болон МУБИС, СУИС, ХААИС, MIU, ХУИС, Сити, Этүгэн, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулиудын 26 оюутан тус тус шалгарлаа.
Бизнесийн байгууллагууд дундаас анхлан санаачлан хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосноор тэдний сурч хөгжих, чанартай боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг нь бодитоор дэмжин, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их амжилт хүсье.
ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД…
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ