Энтертайнмент
“SQUID GAME”-ИЙГ “HELLBOUND” ОРЛОХ БОЛОВ
Энэ намар Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Squid Game” цуврал дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байсан бол өнөөдөр өөр нэг шинэ цуврал нь түүний байр суурийг эзэлж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт цацагдаж эхэлсэн уран зөгнөл, аймшгийн төрлийн “Hellbound” цуврал хэдхэн хоногийн дотор Нэтфликсийн хамгийн их үзэлттэй контент болсон байна.
FlixPatrol байгууллагын шинжээчдийн тооцоолсноор уг цуврал цацагдаж эхэлснээсээ хойш 24 цагийн дотор дэлхийн 80 гаруй орны жагсаалтыг тэргүүлж, арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Нэтфликсийн хамгийн их үзэлттэй контент болжээ.
“Hellbound” цувралд аварга биет, нууцлаг амьтад нүгэлтэй хүмүүсийг там руу илгээхээр урьдчилж мэдэгдсэн цагт гарч ирдэг болсон тухай үзүүлдэг.
Энэ үзэгдэл нийгмийг самууруулж, зарим шашны байгууллагын хүч нөлөөг нэмэгдүүлдэг байна. Харин уг нөлөөнд автаагүй хэсэг хүмүүс нууцлаг үзэгдлийн учрыг тайлахаар тэмцэж буйг “Hellbound” цувралд үзүүлдэг тухай Нэтфликс мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.