Дэлхий дахинд
ОРОСЫН УУРХАЙД ОСОЛ БОЛЖ 52 УУРХАЙЧИН АМЬ ҮРЭГДЛЭЭ

Оросын Кемеров мужийн Кузбасс дахь “Листвяжная” уурхайд дараалсан дэлбэрэлт болон түймэр гарснаар 51 хүн амь үрэгдсэний 45 нь уурхайчин, зургаа нь уулын аврагч байлаа гэж ОХУ-ын Онцгой байдлын яам арваннэгдүгээр сарын 26-нд мэдээлжээ.
Осол гарах үеэр гүний уурхайд 285 хүн байсны ихэнхийг гаргаж амжсан байна. Арван нэгдүгээр сарын 26-ны байдлаар газар дороос гарч ирсэн 63 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэж Кемеров мужийн амбан захирагч Сергей Цивилев мэдэгдээд хамгийн сүүлд аврагчид уулын аврагч Александр Каковряшинийг амьд мэнд олж гаргаж ирсэн, биеийн байдал нь хүнд байна гэж мэдээлснийг РЕН ТВ телевиз дамжуулжээ.
Ер нь дэлбэрэлт болсноос хойш нэг хоногийн туршид уурхайн гүнд нуранги дор байсан хүмүүсийн бие бүгд хүнд байдалд байгаа юм байна. Эмч нарын хэлснээр бол арваннэгдүгээр сарын 26-ны байдлаар дөрвөн хүн сэхээн амьдруулах тасагт байгаагийн нэг нь уулын аврагч, бусад нь уурхайчин байжээ.
Арваннэгдүгээр сарын 26-нд “Листвяжная” уурхайн удирдлагыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйл буюу “Үйлдвэрлэлийн байрны аюулгүй байдлын шаардлагыг зөрчиж хүний аминд хүрэх нөхцөл бүрдүүлсэн” гэсэн зүйл ангиар буруутган саатуулаад байгаа юм байна. Оросын Мэргэжлийн хяналтын газар тус уурхайд энэ 2021 онд хийсэн шалгалтаар 914 зөрчил илрүүлэн засахыг анхааруулж байсан гэнэ. Оны эхнээс мэргэжлийн хяналтынхан “Листвяжная” уурхайд 127 удаа шалгалт хийж, зөрчил дутагдлын улмаас ажлыг нь есөн удаа зогсоон уурхайг хааж, нийтдээ дөрвөн сая орчим рублиэр торгож байжээ.
“Энэ уурхайд ноцтой үйл явдал жил бүр л гарч байдаг юм. Уурхайчнаар ажилладаг Борис
Пиялкин гэхэд л хөлөө хугалаад эмнэлэгт хэвтэж байгаад саяхан эдгэрээд гарсан. Тэгээд л дөнгөж ажилдаа ороход нь энэ түймэр дэлбэрэлт боллоо” гэж уурхайчны хамаатан Анжелика “360” хэвлэлд ярьжээ.
Таван жилийн өмнө энд бас техникийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас осол гарч хүний амь үрэгдэж байсан юм байна.
Саяын аймшигт осол болохоос өмнө уурхайчид уурхайн гүнд метан хийн түвшин ерийнхөөс өндөр байгаа талаар гомдол мэдүүлж байсан гэж Оросын Ерөнхий прокурорын орлогч Дмитрий Демешин хэлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. Түүний хэлснээр бол уурхайд гарсан дэлбэрэлт яг метан хийтэй холбоотой гэх нь эрт байгаа, мөрдөн байцаалт, шалгалтаар тодорхойлох гэнэ.
Оросын Мөрдөн байцаах хороо бас Сибирийн Мэргэжлийн хяналтын газрын орон нутгийн салбарын хоёр ч байцаагчид мөн ажлын хариуцлага алдсаны улмаас хоёроос дээш хүний аминд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэднийг хянан шалгах явцдаа үйлдвэрлэлийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын талаар хайхрамжгүй хандаж, үнэн зөв дүгнэлт гаргаагүй гэж үзэж байгаа юм байна.
Кузбасст болсон уурхайн ослын асуудлаар ажиллах Засгийн газрын комиссыг Ерөнхий сайдын орлогч Александр Новак тэргүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин мэдэгдсэн байна.
Мишустин Засгийн газрын шуурхай хуралдааны үеэр өнөөгийн хамгийн эн тэргүүний зорилт бол бэртэж гэмтсэн уурхайчдад туслах явдал гэжээ. Кемеров муж руу эмнэлгийн нэн шаардлагатай эм хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий тусгай онгоц илгээсэн байна.
Уурхайчдын гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хүмүүс ойр дотныхоо хүмүүсийг алдаад байгаа болохоор сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй” гэж Мишустин хэлжээ.
Уурхай байрладаг Прокопьевск хотын мэр Вячеслав Старченко “Листвяжная” уурхайд осол гардаг яг тэр өдөр энэ албан тушаалд томилогдсоноо тэмдэглэн хүлээн авалт зохион байгуулж байсан хэмээн Кемеров мужийн амбан захирагч Сергей Цивилев түүнийг албан тушаалаас нь огцруулсан байна. Уурхайд осол гарч, олон хүн амь эрсдэн гурав хоногийн гашуудал зарлаад байхад Старченко зоогийн газагт зочид урин тэмдэглэж байсан гэнэ. Хотын дарга асан Вячеслав Старченко харин үүнийг няцааж, ямар ч хүлээн авалт, баяр ёслол болоогүй, энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана гэжээ.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ