Дэлхий дахинд
ЗЕЛЕНСКИЙ: ТӨРИЙН ЭРГЭЛТЭД БЭЛТГЭЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ АВЛАА
Украинд арванхоёрдугаар сарын нэгнээр төрийн эргэлт хийх гэж байна гэсэн мэдээлэл хүлээн авсан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. “Украины төлөөлөл, Рината Ахметовын оролцоотойгоор Оросын төлөөлөлтэй тохиролцон Украинд төрийн эргэлт хийх гэж байгаа тухай зөвхөн тагнуулынхны мэдээлэл төдийгүй утсаар ч бидэнд мэдээлэл ирж байна” гэж тэр хэлжээ.
Ийн төрийн эргэлт хийхийн тулд нэг тэрбум ам.доллар босгох тухай ч яриа байгаа юм байна.
Украины ерөнхийлөгч бас энэ мэдээллүүд нь өөрийнх нь эсрэг болон Украин улсын эсрэг “Ахметовыг дайсагнуулахын” тулд гарсан гэж үзэж байгаагаа хэлжээ. “Энэ бол маш том эрсдэл гэж санагдаж байна. Би бол төрийн эргэлт хийнэ гэдэгт итгэхгүй байна, Ахметов ч шууд үүнийг хийнэ гэдэгт итгэхгүй байна. Би энэ бүхнийг эцсийн маш том алдаа гэж харж байна” гэж Зеленский мэдэгджээ.
Украины парламент Дээд Радагийн депутат, Радикал намын дарга Олег Ляшко үүний өмнө ерөнхийлөгч Владимир Зеленский арванхоёрдугаар сарын 1-нээс улс орондоо цэргийн байдал тогтоох гэж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Рина́т Леони́дович Ахме́тов нь Украины Донецк мужид 1966 онд төрсөн бизнесмэн, улстөрч, олигарх, эдийн засагч, банкир тэрбумтан. “Бүс нутгийн нам”-аас 2006-2007, 2007-2012 онуудад Дээд Радагийн гишүүн байсан хүн. 2021 оны есдүгээр сарын байдлаар түүний хөрөнгө 7.6 тэрбум доллар гэж Forbes дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 327 дугаарт оруулсан байна.
Харин бизнесмэн Ринат Ахметов ерөнхийлөгч Зеленскийн хэлсэн өөрийг нь төрийн эргэлтэд бэлтгэж байна гэсэн үгийг тайлбарлаж “Намайг төрийн эргэлтэд бэлтгэж байна гэсэн Владимир Зеленскийн үг нь огт үндэсгүй худал. Ерөнхийлөгч ямар сэдлээс үл хамааран ийм худал мэдээлэл тараасанд би эгдүүцэж байна. Би бол Крымтэй, миний төрсөн Донбасстай нэгдмэл Украины төлөө л байдаг хүн. Миний үйл ажиллагаа ч үүнийг нотолно” гэж Ахметов өөрийн System Capital Management холдингийн Facebook хуудсандаа бичжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав